Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсгийн “цагдаагийн байгууллагад” гэснийг “тахарын албанд” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2013 оны 5 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 174 хот
Зохицуулалт хийх тухай Төсвийн тухай хуулийн 10.1.14-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зохицуулсан жагсаалт”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Жагсаалтад заасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгасугай.