Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 11
(824)
— 390 —

Улсын төсвийн 2013 оны хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг баталгаажуулах тухай № 26

2014 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 26 хот Улсын төсвийн 2013 оны хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг баталгаажуулах тухай

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 болон Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээний худалдан авах гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх” гэж заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд тусгагдаж, тухайн төсвийн жилд санхүүжигдээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий хавсралтад дурдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянасны үндсэн дээр векселиэр баталгаажуулахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

2. Векселиэр баталгаажсан хөрөнгө, векселийн хүүгийн зардлыг 2014 оны улсын төсөвт холбогдох хууль тогтоомжийн дагуу нэмж тусгахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай. 3. Энэ тогтоолын 2-т заасны дагуу 2014 оны улсын төсөвт холбогдох хууль тогтоомжийн дагуу нэмж тусгасан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг вексель эзэмшигчдэд олгохыг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
САНГИЙН САЙД Ч.УЛААН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ТУСГАГДАЖ, ТУХАЙН ТӨСВИЙН ЖИЛД САНХҮҮЖИГДЭЭГҮЙ, ГЭРЭЭНИЙ ҮЛДЭГДЭЛ ТӨЛБӨР БҮХИЙ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 26 дугаар тогтоолын хавсралт

/сая төгрөг/

Дугаар Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Санхүүжих дүн А Б

I МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА 87.6

I.1 Тоног төхөөрөмж: 87.6

I.1.1 Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд эд зүйлс урлан бүтээх 87.6

XI МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД 8,063.2

XI.1 Тагнуулын Ерөнхий Газар 760.1

XI.1.1 Хөрөнгө оруулалт: 760.1

XI.3 Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар 1,757.6

XI.3.1 Хөрөнгө оруулалт: 1,757.6

XI.3.1.10 Иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах /аймаг, нийслэл/ 1,451.8

XI.3.1.18 Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалт 305.8

XI.5 Шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт 5,545.5

XI.5.1 Хөрөнгө оруулалт: 5,545.5

XI.5.1.5 Аймгуудын нэгдсэн оношлогооны төв бий болгох 5,228.0

XI.5.1.6 Залуучуудын үйлчилгээний цогцолбор босгох 317.5

XII МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД 426.1

XII.1 Онцгой байдлын ерөнхий газар 23.4

XII.1.1 Хөрөнгө оруулалт: 23.4

XII.1.1.8 Аврах гал унтраах ангийн барилга /Хэнтий, Бэрх/ 23.4

XII.3 Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв 402.7

XII.3.1 Хөрөнгө оруулалт: 259.0

XII.3.1.1 Шалгалт тохируулгын лаборатори байгуулах 259.0

XII.3.3 Тоног төхөөрөмж: 143.7

XII.3.3.1 Төв, орон нутгийн хэмжил зүйн лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэл 143.7

XIII ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА 599.7

XIII.1 Хөрөнгө оруулалт: 50.0

XIII.1.4 С.Зориг агсны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, дурсгалын цогцолбор /Дорнод, Дашбалбар/ 50.0

XIII.3 Тоног төхөөрөмж: 549.7

XIII.3.6 Үйлчилгээний автомашин 49.7

XIII.3.7 ТЗҮААЭГ-ын харъяа Автобаазын парк шинэчлэлт 500.0

XIY ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД 584.3

XIY.1 Гадаад харилцааны яам 584.3

XIY.1.1 Хөрөнгө оруулалт: 364.3

XIY.1.1.1 Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яамны барилга /Улаанбаатар/ 62.1

XIY.1.1.3 Гадаад харилцааны яамны Ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэл 302.2

XIY.1.2 Их засвар: 220.0

XIY.1.2.1 Гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газруудын их засвар 220.0

XY САНГИЙН САЙД 2,031.5

XY.2 Татварын ерөнхий газар 1,700.6

XY.2.1 Хөрөнгө оруулалт: 452.9

XY.2.1.1 Татварын хэлтсийн барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ 452.9

XY.2.3 Тоног төхөөрөмж: 1,247.7

XY.2.3.1 Цахим татвар программ хангамж, техник, тоног төхөөрөмж худалдан авах, сүлжээг сайжруулах / Улаанбаатар/ 1,247.7

XY.3 Гаалийн ерөнхий газар 330.9

XY.3.1 Хөрөнгө оруулалт: 330.9

XY.3.1.3 8 айлын орон сууц нийт 24 айлын орон сууц 3 байршилд барих /Сүхбаатар, Бичигт; Ховд, Булган; Хөвсгөл, Мөрөн/ 35.6

XY.3.1.5 Гаалийн албаны мэдээллийн системийг бэхжүүлэх 68.6

XY.3.1.6 Боомтуудын ус, дулаан, цахилгаан хангамж / Гашуунсухайт, Шивээхүрэн, Тэс, Ханги/ 226.7

XYI ХУУЛЬ ЗҮЙН САЙД 3,947.1

XYI.1 Цагдаагийн ерөнхий газар 1,966.8

XYI.1.1 Хөрөнгө оруулалт: 966.8

XYI.1.1.1 Нийслэлийн цагдаагийн хэлтсийн нэгдсэн барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ 966.8

XYI.1.3 Тоног төхөөрөмж: 1,000.0

XYI.1.3.3 Тусгай зориулалтын зэвсэг, техник хэрэгсэл 1,000.0

XYI.2 Хил хамгаалах ерөнхий газар -

XYI.3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 695.0

XYI.3.1 Хөрөнгө оруулалт: 695.0

XYI.3.1.1 Цагдан хорих байр /Увс-125.0 сая, Дундговь-368.0 сая/ 358.1

XYI.3.1.2 Нэгдсэн хорих ангийн байр /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ 336.9

XYI.6 Хууль зүйн яам 385.3

XYI.6.1 Хөрөнгө оруулалт: 385.3

XYI.6.1.2 Дүүргийн прокурорын нэгдсэн байр /Улаанбаатар, Хан- Уул дүүрэг/ 20.9

XYI.6.1.3 Дүүргийн шүүхийн нэгдсэн байр /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ 364.4

XYI.7 Хууль сахиулахын их сургууль 900.0

XYI.7.1 Хөрөнгө оруулалт: 900.0

XYI.7.1.1 Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн байрны барилга, 3000 сонсогч /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ 876.1

XYI.7.1.2 Хууль сахиулахын их сургуулийн сонсогч оюутны дотуур байр, 850 ор /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ 23.9

XYII ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД 15,507.8

XYII.1 Цахилгаан дамжуулах шугам, дэд станц 9,018.2

XYII.1.3 Баянлиг-Шинэжинст сумын 35 кВ-ын 135 км ЦДАШ, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, шугамын ажлыг эхлүүлэх /Баянхонгор/ 400.0

XYII.1.4 Малчин-Тэс сумын 35 кВ-ын 115 км ЦДАШ, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, шугамын ажлыг эхлүүлэх /Увс/ 626.9

XYII.1.14 Дархан хотын 110/6 кВ-ын Давхар дэд станцын 110 кВ- ын ил, 6 кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийг шинэчлэх /Дархан-Уул/ 217.7

XYII.1.19 Халиун-Цээл сумын 35 кВ-ын 31.4 км, 15 кВ-ын 84.5 км ЦДАШ, дэд станц /Говь-Алтай/ 1,039.1

XYII.1.21 6 кВ-ын кабелийн шинэчлэл, газар доорхи кабелийн гэмтэл илрүүлэх багаж авах /Баян-Өлгий/ 244.6

XYII.1.32 Тайширын УЦС-ын ажиллагсдын орон сууц, конторын барилга, халаалтын зуухны хамт /Говь-Алтай/ 219.3

XYII.1.33 Сумдын 0.4 кВ-ын ЦДАШ, дэд станцын иж бүрэн шинэчлэл 235.0

XYII.1.36 “Сонгино” 220/110/35 кВ-ын 2х125 МВА дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугам /Улаанбаатар/ 3,000.0

XYII.1.37 “Их тойрог” 110 кВ-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын 2х40 МВА дэд станц /Улаанбаатар/ 2,413.1

XYII.1.38 Төвийн бүсийн эрчим хүчний системийн тоолуурын нэгдсэн системийн өргөтгөл /Улаанбаатар/ 161.7

XYII.1.40 Улаанбаатар хотын гэр хорооллын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулах /УБЦТС/ 178.8

XYII.1.41 Улаанбаатар хотын 87 км цахилгааны кабель шугамын өргөтгөл, шинэчлэлт /Улаанбаатар/ 282.0

XYII.2 Дулааны цахилгаан станц, дулааны шугам 2,328.6

XYII.2.1 Дулааны шугам сүлжээний шинэчлэл /Сүхбаатар, Баруун- Урт/ 800.0

XYII.2.9 НС-3-ын насосуудыг хувьсах хурдны насосуудаар шинэчлэх /Улаанбаатар/ 123.1

XYII.2.17 Дулааны станцын КВТС-10/150 зуух барих /Улаанбаатар, Налайх/ 50.2

XYII.2.18 Дулааны станцын К1, К2 зуухны засвар, шинэчлэлт /Дархан-Уул, Шарын гол/ 64.1

XYII.2.19 Дулааны цахилгаан станц 2-ын цахилгаан тоноглолын шинэчлэл /Улаанбаатар/ 232.0

XYII.2.24 Дулааны станцын дулаан хангамжийн нэгдсэн системийг үл хамаарах схемд шилжүүлэх,үндсэн магистрал шугам сүлжээг шинэчлэх /Улаанбаатар, Багануур/ 409.2

XYII.2.25 Дулааны цахилгаан станц 2-ын ТС-35-39 зуух №1, 3-д үнс барих цахилгаан шүүлтүүр суурилуулах /Улаанбаатар/ 650.0

XYII.3 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах 831.7

XYII.3.3 “ДЦС-4”-д зуухнуудын үнс, утааны хийн ялгаруулалтыг бууруулах технологи нэвтрүүлэх /Улаанбаатар/ 831.7

XYII.4 Гадаадын зээлээр хэрэгжих дотоод эх үүсвэр 1,500.4

XYII.4.1 ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Дарханы ДЦС-ын техникийн шинэчлэлийн Монголын талын хөрөнгө /Дархан-Уул/ 877.3

XYII.4.3 Дэлхийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Эрчим хүчний төслийн нэмэлт санхүүжилт” төслийн дотоод эх үүсвэр 522.3

XYII.4.4 ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Улиастайн шугам сүлжээний төсөл”-ийн Монголын талын хөрөнгө 100.8

XYII.5 Эрчим хүчний яам 1,828.9

XYII.5.2 Их засвар 40.0

XYII.5.2.1 Дулааны цахилгаан станц, станцын горим, үндсэн ба туслах тоноглолын ашиглалтын лабораторыг шинээр байгуулах /Улаанбаатар/ 40.0

XYII.5.3 ТЭЗҮ, зураг, төсөв боловсруулах 1,788.9

XYII.5.3.1 Хөшгийн хөндийд нисэх онгоцны буудал барихтай холбогдуулан 110 кВ-ын ЦДАШ, дэд станц барих ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах, шугамын ажлыг эхлүүлэх /Төв/ 756.9

XYII.5.3.2 ДЦС-5-ийг Сонгино 220/110/35 кВ, Улаанбаатар 220/110/35 кВ дэд станцуудтай холбох 220 кВ-ын 2 хэлхээт ЦДАШ-ийн ТЭЗҮ, зураг төсөв хийх 275.1

XYII.5.3.3 Тамсаг-Халх голын 35 кВ-ын ЦДАШ, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 223.4

XYII.5.3.7 Аймгийн төвд шинээр барих дулааны станц, дулааны шугамын ТЭЗҮ /Говь-Алтай/ 244.7

XYII.5.3.9 Монгол орны нөхцөлд тохирсон нарны дулааны цахилгаан станц барих судалгаа хийх 50.0

XYII.5.3.10 Чойр-Сайншанд-Замын-Үүдийн 220 кВ-ын 2 хэлхээт 2 ЦДАШ, дэд станцыг барих ТЭЗҮ, зураг, төсөв боловсруулах 238.8

XIX ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД 42,007.7

XIX.1 Хөрөнгө оруулалт: 39,599.1

XIX.1.1 Авто зам, гүүр 31,560.0

XIX.1.1.1 Гадаад зээлээр хэрэгжүүлэх төслийн дотоод эх үүсвэр 4,122.4

XIX.1.1.1.7 Кувейтийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай авто зам /Булган/ 3,955.8

XIX.1.1.1.8

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Баруун бүсийн авто замыг хөгжүүлэх төсөл”. Манхан-Ховдын 85.3 км, Өлгий-Хашаатын даваа 60 км /Ховд, Баян-Өлгий/

31.6

XIX.1.1.1.10 Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл” /Дорноговь/ 135.0

XIX.1.1.2 Дотоодын хөрөнгөөр баригдах авто зам 23,485.1

XIX.1.1.2.1 Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам /Ховд/ Үүнээс: -20 км хатуу хучилттай авто зам, -40 км замын үлдэгдэл санхүүжилт 1,005.1

XIX.1.1.2.2 Өлгий-Цагааннуур чиглэлийн 40 км хатуу хучилттай авто зам /Баян-Өлгий/ 1,381.8

XIX.1.1.2.4 Улиастай-Донойн хөндийн нисэх онгоцны буудал хүртэлх 29.5 км хатуу хучилттай авто зам /Завхан/ 438.9

XIX.1.1.2.5 Сайншанд-Хамрын хийд чиглэлийн 42 км хатуу хучилттай авто зам /Дорноговь/ 1,504.5

XIX.1.1.2.6 Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын үлдэгдэл санхүүжилт 310.6

XIX.1.1.2.9 Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэл /Өвөрхангай/ 102.7

XIX.1.1.2.10 Элсэн тасархай-Арвайхээр чиглэлийн 40 км замын хэсэгчилсэн шинэчлэл /Өвөрхангай/ 1,414.1

XIX.1.1.2.11 Налайх /4 дүгээр зөрлөг/-Зуунмод чиглэлд 25 км хатуу хучилттай авто зам /Улаанбаатар/ 1,080.8

XIX.1.1.2.12

Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо /1 дүгээр хэсэг/ Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо / 2 дугаар хэсэг/ хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт /Улаанбаатар/

6,140.9

XIX.1.1.2.14

Доржийн гудамж, Туул жин пангийн уулзвараас зүүн тийш - Цайз зах хүртэлх 2.8 км авто замын өргөтгөл шинэчлэлт /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 4, 5, 22 дугаар хороо/

632.6

XIX.1.1.2.15 Дархан-Сүхбаатар чиглэлийн авто замаас Орхон сумын төв хүртэлх 8,23 км хатуу хучилттай авто зам /Дархан- Уул/ 174.4

XIX.1.1.2.16 2 км авто зам /Булган, Булган, 1 дүгээр баг/ 25.5

XIX.1.1.2.20 Аймгийн төвийн авто замын шинэчлэл /Сүхбаатар/ 19.0

XIX.1.1.2.25 Авто замын шинэчлэл /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ 242.7

XIX.1.1.2.26 Налайх-Агуйтийн хөтөл чиглэлийн 24.1 км замын шинэчлэл /Улаанбаатар/ 858.0

XIX.1.1.2.27 Налайх-Тэрэлж чиглэлийн 30.2 км авто замын шинэчлэл /Улаанбаатар/ 1,244.6

XIX.1.1.2.29 Бэлхийн 5 км авто замын шинэчлэл /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ 181.4

XIX.1.1.2.30 Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам /Улаанбааатар/ 219.0

XIX.1.1.2.32 Хорооллын доторх барилга, засвар, авто зам, хот тохижилт /Улаанбаатар, Баянгол дүүрэг/ 15.7

XIX.1.1.2.34 Ханх-Мондын чиглэлийн 23 км хатуу хучилттай авто зам /Хөвсгөл, Ханх/ 149.4

XIX.1.1.2.36 Мянгадын гүүрээс Сархайран чиглэлд барих 20 км хатуу хучилттай авто замын зураг төслийг боловсруулж, авто замын ажил эхлүүлэх /Ховд/ 237.4

XIX.1.1.2.38 Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл /Улаанбаатар/ 68.2

XIX.1.1.2.39

39 дүгээр сургуулийн зүүн урд талын уулзвараас Хүчит шонхор зах-эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо/

130.0

XIX.1.1.2.40 Баянбүрдийн тойргоос 32 тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 9, 10, 11 дүгээр хороо/ 719.2

XIX.1.1.2.41 Бэлхийн шинээр баригдсан 5 км авто замын үргэлжлэл болох 0.7 км авто замыг шинээр барих, нийт 5.7км авто замын нийт уртад гэрэлтүүлэг хийх /Улаанбаатар/ 188.6

XIX.1.1.2.46 Өмнөх онуудад баригдсан авто замын үнийн зөрүү 5,000.0

XIX.1.1.3 Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр баригдаж байгаа авто замын барилга, байгууламж 402.8

XIX.1.1.3.1 Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 107 км хатуу хучилттай авто замын үргэлжлэл болох 1.3 км авто зам /Өвөрхангай/ 402.8

XIX.1.1.4 Авто замын сүлжээ, гүүрийн засвар, арчлалт, шинэчлэл 1,034.5

XIX.1.1.4.5 Улсын чанартай авто зам, гүүрийн засвар, арчлалт, шинэчлэлт 743.3

XIX.1.1.4.6 Ховд голын 186 у/м төмөрбетон гүүрийн их засвар /Баян- Өлгий/ 291.2

XX.1.1.5 Гүүр 2,515.2

XIX.1.1.5.4 Үүрийн голын 326.55 у/м төмөр бетон гүүр /Хөвсгөл, Цагаан-Үүр/ 1,566.5

XIX.1.1.5.6 Орхон голын 235.2 у/м төмөр бетон гүүр /Сэлэнгэ, Хушаат/ 288.2

XIX.1.1.5.10 Тэсийн голын 240.26 у/м төмөр бетон гүүр /Завхан, Тэс/ 294.2

XIX.1.1.5.12 Хүдэрийн голын төмөр бетон гүүр /Сэлэнгэ, Хүдэр/ 355.0

XIX.1.1.5.16 Суман голын гүүр /Архангай, Тариат/ 11.3

XIX.1.2 Тээвэр 8,039.1

XIX.1.2.1 Авто болон усан замын тээвэр 69.9

XIX.1.2.1.6 Нийслэл хотоос орж, гарч байгаа автозамын зам, тээврийн хяналтын цэгүүд дээр авто пүү суурилуулах /Улаанбаатар/ 69.9

XIX.1.2.2 Иргэний нисэх 7,969.2

XIX.1.2.2.5 Олон улсын шинэ нисэх буудал барихтай холбогдуулан Монголын талын гүйцэтгэх төсөл арга хэмжээ /Төв, Хөшигийн хөндий/ 7,969.2

XIX.3 Тоног төхөөрөмж: 1,950.1

XIX.3.2 Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмж 1,950.1

XIX.4 Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл: 458.5

XIX.4.1 Шинээр баригдах зам, гүүрийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах 441.1

XIX.4.2 Автовокзал, тээврийн хэрэгслийн оношлогооны төвийн барилга байгууламж 17.4

XX БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД 26,346.9

XX.1 Хөрөнгө оруулалт: 21,770.6

XX.1.1 Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Хот байгуулалтын салбар” төсөл /Монголын талын хөрөнгө/ 141.6

XX.1.2

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Өмнөговь, Дорноговь аймгуудын хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжил” төсөл /Монголын талын хөрөнгө/

623.5

XX.1.5 Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллийг бий болгох /улсын хэмжээнд/ 476.8

XX.1.11 Шинээр барилгын материалын лаборатори байгуулах /Дорноговь, Дорнод, Өмнөговь, Ховд, Орхон/ 350.9

XX.1.12 Барилга байгууламжийн хийц бүтээцийн газар хөдлөл судлалын сорил шинжилгээний төв лабораторийн барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ 599.4

XX.1.13 Аймаг, орон нутгийн орон сууцны инженерийн шугам сүлжээ /21 аймаг, сумдад/ 2,040.6

XX.1.25 Тосгоны нэгдсэн халаалтын системийн барилгын ажил /Булган, Хангал, Хялганат/ 63.7

XX.1.26 Баянцагаан сумын халуун усны барилга, төвийн гал командын урьдах бохир усны шугам, Гурванбулаг сумын усан сан /Баянхонгор/ 199.0

XX.1.28 Талын хашааны цэвэр, бохир усны шугам, сүлжээний өргөтгөл, их засвар /Ховд/ 337.4

XX.1.34 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Орон сууцны хороолол” төслийн Монголын талын хөрөнгө /Улаанбаатар/ 210.0

XX.1.35

Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах төслийн Монголын талын хөрөнгө /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Гачуурт тосгон/

1,667.0

XX.1.36 Бүгд Найрамдах Чех Улсын хөрөнгө оруулалтаар эргэн төлөгдөх нөхцлөөр хэрэгжүүлэх “Евро Эко Төгөл” төсөл /Орхон/ 1,000.0

XX.1.37

Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл төслийн Монголын талын хөрөнгө /Орхон, Эрдэнэт/

3.4

XX.1.38 Дархан хотыг “Жишиг хот” болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулах 168.6

XX.1.39 21 аймгийн төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулах 53.4

XX.1.40 2 аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх /Баян-Өлгий, Сэлэнгэ/ 360.9

XX.1.41 Гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтэц /Улаанбаатар/ 400.0

XX.1.43 “Газрын кадастрын мэдээллийн сан”-г солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх 390.0

XX.1.44 Хаягийн мэдээллийн систем байгуулах /Улаанбаатар/ 110.0

XX.1.47

Аймаг нийслэлийн бүсийн тулгуур төвүүдэд барилгын материалын жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж барилгын материалын иж бүрэн лаборатори байгуулах

892.2

XX.1.48 Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх /орон нутагт/ 1,472.7

XX.1.49 Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол дэд бүтэц /Дархан-Уул/ 266.5

XX.1.51 Булган хангай хорооллын дэд бүтэц, ажлыг эхлүүлэх, 240 айлын орон сууцны цэвэр, бохир усны хангамж /Архангай/ 2.8

XX.1.53 Гэр хороололд бохир усны шугам, бага хүчин чадлын цэвэрлэх байгууламж шинээр барих /Улаанбаатар/ 1,800.0

XX.1.54

10 аймгийн төвийн инженерийн байгууламж, шугам сүлжээг шинэчлэх, шинээр байгуулах /Архангай, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон/

6,640.2

XX.1.58 Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатны шинэчлэл, засварын цех /Улаанбаатар/ 1,500.0

XX.3 Тоног төхөөрөмж: 3,010.0

XX.3.2 Орон нутгийн нийтийн аж ахуйн тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмж 1,000.0

XX.3.4 Улаанбаатар хотын барилгын материалын төв лабораторийн тоног төхөөрөмж 1,000.0

XX.3.12 Аймаг болон нийслэлийн цэвэр усны төв шугаман дээр тоолуур суурилуулах 1,000.0

XX.3.13 Барилга, хот байгуулалтын яамны тоног төхөөрөмж 10.0

XX.4 Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл: 1,566.3

XX.4.1 Сумын дулаан, цэвэр бохир усны шугамын зураг төсөл боловсруулах /Дорнод, Халх гол/ 74.9

XX.4.3

Яармагийн гүүр орчмын хорооллын 110/35/10 кВ-ын 2х25 МВА чадалтай компьютерийн хяналт удирдлагын системтэй дэд станцын зураг төслийг боловсруулах /Улаанбаатар/

213.0

XX.4.7

Аймгийн төвийн ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, технологийн тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлтийн зураг төсөл боловсруулах /Сэлэнгэ, Сүхбаатар/

3.9

XX.4.11 Цэвэр усны 1, 3 дугаар өргөх станцын шинэчлэлт, саарал усны технологийн шугамын зураг төсөл боловсруулах /Төв, Зуунмод/ 4.4

XX.4.12 21 аймгийн төвийн инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний зураг төсөл боловсруулах 1,270.1

XXI ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД 9,476.1

XXI.1 Эдийн засгийн хөгжлийн яам 7,910.7

XXI.1.1 Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл: 7,910.7

XXI.1.1.1 Улсын хэмжээнд 2014-2015 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах 7,910.7

XXI.2 “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс 1,565.4

XXI.2.2 Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл: 1,565.4

XXI.2.2.1 Замын-Үүд сум, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд цаашид шаардагдах цэвэр усны эх үүсвэрийн хайгуул судалгаа 949.2

XXI.2.2.2 “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн 2 дугаар ээлжийн дэд бүтцийн байгууламжийн ажлын зураг, төслийг боловсруулах 616.2

XXII БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД 21,830.7

XXII.1 Боловсрол 21,480.5

XXII.1.1 Хөрөнгө оруулалт: 18,519.2

XXII.1.1.1 Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Дээд боловсролын шинэчлэл төсөл”- ийн дотоод эх үүсвэр 94.3

XXII.1.1.2 Япон Улсын Засгийн газрын тусламжаар хэрэгжиж байгаа “Сургуулийн барилгын өргөтгөл-4” төслийн Монголын талын хөрөнгө 191.1

XXII.1.1.3 “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын тусламжийн Монголын талын хөрөнгө 205.5

XXII.1.1.4 Япон Улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн Монголын талын хөрөнгө 651.0

XXII.1.1.5 Дэлхийн банкны “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” төслийн Монголын талын хөрөнгө 1,645.8

XXII.1.1.7 Сургуулийн барилга, 640 суудал /Хэнтий, Биндэр/ 450.0

XXII.1.1.9 Сургуулийн барилга, 640 суудал /Дорнод, Хэрлэн/ 70.2

XXII.1.1.10 Сургуулийн барилга, 320 суудал /Завхан, Отгон/ 48.0

XXII.1.1.11 Сургуулийн барилга, 320 суудал /Сүхбаатар, Асгат/ 67.2

XXII.1.1.14 Сургуулийн барилгын өргөтгөл /Өвөрхангай, Хархорин, Эрдэнэ-Зуу, Шашны сургууль/ 541.7

XXII.1.1.18 Сургуулийн барилга, 928 суудал /Дорнод, Хэрлэн, “Хан- Уул” цогцолбор/ 318.4

XXII.1.1.20 Сургуулийн барилгын өргөтгөл, 240 суудал /Булган, Тэшиг/ 200.0

XXII.1.1.21 Сургуулийн дотуур байрны барилга, 80 ор /Өмнөговь, Цогт-Овоо/ 66.0

XXII.1.1.23 Спорт заалны барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр сургууль/ 107.5

XXII.1.1.24 Цэцэрлэгийн барилга, 175 ор /Өмнөговь, Даланзадгад/ 141.6

XXII.1.1.28 Их, дээд сургуулийг дэмжих хөрөнгө оруулалт 604.2

XXII.1.1.29 “Оюутны байр-1000” хөтөлбөрийн хүрээнд 1000 оюутны байр барих /Улаанбаатар/ 267.4

XXII.1.1.30 Их сургуулиудын хотхоны дэд бүтцийн ТЭЗҮ, зураг төсөв /Улаанбаатар, Багануур дүүрэг/ 57.9

XXII.1.1.31 Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Архангай, Эрдэнэмандал/ 470.9

XXII.1.1.33 Сургуулийн барилга, 640 суудал, /Булган, Булган/ 372.6

XXII.1.1.35 Сургуулийн барилга, 960 суудал /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ 300.0

XXII.1.1.38 Сургуулийн барилгын өргөтгөл /Ховд, Чандмань/ 135.5

XXII.1.1.39 Сургуулийн барилга /Сэлэнгэ, Сант/ 400.0

XXII.1.1.40 Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Өвөрхангай, Бат-Өлзий/ 562.0

XXII.1.1.41 Сургуулийн барилга, 320 суудал /Сүхбаатар, Түмэнцогт/ 19.0

XXII.1.1.42 Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ 400.0

XXII.1.1.45 Сургуулийн хичээлийн барилга, 120 суудал /Архангай, Цахир/ 124.7

XXII.1.1.46 Сумын урлаг, спортын заалны барилга /Дорнод, Чойбалсан/ 77.0

XXII.1.1.49 Сургуулийн барилга, 640 суудал /Увс, Тариалан/ 150.0

XXII.1.1.50 Сургуулийн барилгын өргөтгөл /Улаанбаатар, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн 2 дугаар байр/ 522.1

XXII.1.1.51 Бага сургуулийн болон дотуур байрны барилга / Өвөрхангай, Есөнзүйл/ 255.8

XXII.1.1.55 Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Дундговь, Сайхан-Овоо/ 236.0

XXII.1.1.60 Сургуулийн барилга, 960 суудал /Дундговь, Сайнцагаан/ 1,099.9

XXII.1.1.61 Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Сэлэнгэ, Мандал/ 221.5

XXII.1.1.62 Спорт заалны барилга /Дорнод, Хэрлэн, 6 дугаар сургууль/ 275.0

XXII.1.1.64 Спорт заалны барилга /Ховд, Ховд/ 68.2

XXII.1.1.66 Спорт заалны барилга /Сэлэнгэ, Сүхбаатар, Спортын дунд сургууль/ 150.0

XXII.1.1.70 Бага сургуулийн барилга /Өвөрхангай, Баян-Өндөр/ 141.6

XXII.1.1.71 Цэцэрлэгийн барилга, 150 ор /Баян-Өлгий, Өлгий, 9 дүгээр цэцэрлэг/ 133.0

XXII.1.1.72 Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баянхонгор, Гурванбулаг/ 120.3

XXII.1.1.73 Цэцэрлэгийн барилга, 150 ор /Булган, Булган, 1 дүгээр цэцэрлэг/ 199.0

XXII.1.1.74 Цэцэрлэгийн барилга, 150 ор /Дундговь, Эрдэнэдалай/ 475.0

XXII.1.1.75 Цэцэрлэгийн барилга, 75 ор /Увс, Өмнөговь/ 57.8

XXII.1.1.76 Цэцэрлэгийн барилга, 75 ор /Сэлэнгэ, Алтанбулаг/ 61.3

XXII.1.1.78 Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /Увс, Улаангом, 4 дүгээр цэцэрлэг/ 5.0

XXII.1.1.79 Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /Өвөрхангай, Зүүнбаян- Улаан/ 212.5

XXII.1.1.80 Цэцэрлэгийн барилга, 75 ор /Сэлэнгэ, Шаамар, Дулаанхаан тосгон/ 133.3

XXII.1.1.81 Цэцэрлэгийн барилга /Ховд, Мөст/ 240.1

XXII.1.1.83 Цэцэрлэгийн барилга, 75 ор /Дорноговь, Дэлгэрэх/ 138.1

XXII.1.1.84 Цэцэрлэгийн барилга, 100 ор /Сэлэнгэ, Шаамар/ 136.4

XXII.1.1.85 Цэцэрлэгийн барилга, 75 ор /Сэлэнгэ, Жавхлант/ 107.6

XXII.1.1.86 Спорт заалны барилга /Сэлэнгэ, Баруунбүрэн/ 147.4

XXII.1.1.88 Цэцэрлэгийн барилга, 100 ор /Хөвсгөл, Эрдэнэбулган/ 400.0

XXII.1.1.91 Сургуулийн спорт заалны барилга /Архангай, Өндөр- Улаан/ 379.2

XXII.1.1.92 Сургуулийн спорт заалны барилга /Архангай, Хашаат/ 119.4

XXII.1.1.94 Сургуулийн өргөтгөл, шинэчлэлт /Сэлэнгэ, Сүхбаатар, 6 дугаар сургууль/ 300.0

XXII.1.1.95 Цэцэрлэгийн барилга, 75 ор /Дорнод, Хөлөнбуйр/ 241.0

XXII.1.1.96 Сургуулийн барилга, 160 суудалтай /Баян-Өлгий, Булган, Шүвтэр баг/ 281.1

XXII.1.1.97 Сургуулийн дотуур байрны барилга /Төв, Эрдэнэсант/ 131.4

XXII.1.1.99 Сургуулийн дотуур байрны барилга, 80 ор, /Дорноговь, Сайншанд, Төмөр замын 3 дугаар сургууль/ 138.3

XXII.1.1.103 Цэцэрлэгийн барилга, 100 ор /Завхан, Сонгино/ 73.2

XXII.1.1.104 Цэцэрлэгийн барилга, 100 ор /Завхан, Тосонцэнгэл/ 602.5

XXII.1.1.108 Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /Өвөрхангай, Арвайхээр, 6 дугаар цэцэрлэг/ 123.4

XXII.1.1.109 Сургуулийн байрны өргөтгөл, 320 суудал /Сүхбаатар, Баяндэлгэр/ 259.1

XXII.1.1.113 Цэцэрлэгийн барилга /Хэнтий, Бор-Өндөр/ 226.7

XXII.1.1.114 Цэцэрлэгийн барилга /Хэнтий, Жаргалтхаан/ 85.4

XXII.1.1.130 Бага сургуулийн барилга /Хэнтий, Бэрх тосгон/ 200.0

XXII.1.1.131 Спорт заалны барилга /Архангай, Булган/ 152.0

XXII.1.1.134 Сургуулийн барилга, спорт заал 640 суудал /Орхон, Баян- Өндөр, Их залуу баг/ 141.4

XXII.1.1.136 Сургуулийн барилга, 320 суудал /Завхан, Цагаанчулуут/ 20.1

XXII.1.1.139 Спорт заалны барилга /Өвөрхангай, Нарийнтээл/ 37.3

XXII.1.1.140 Спорт заалны барилга, /Дорнод, Хөлөнбуйр/ 63.7

XXII.1.1.142 Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /Баянхонгор, Шинэжинст/ 315.1

XXII.1.1.143 Цэцэрлэгийн барилга /Хэнтий, Галшар/ 83.6

XXII.1.1.145 Цэцэрлэгийн барилга, 50 ор /Хэнтий, Мөрөн/ 218.9

XXII.1.1.148 Багшийн хөгжлийн ордны барилга / Хөвсгөл, Мөрөн/ 50.0

XXII.1.2 Их засвар: 438.9

XXII.1.2.1 Боловсролын салбарын их засвар 438.9

XXII.1.3 Тоног төхөөрөмж: 2,522.4

XXII.1.3.1 Боловсролын салбарын тоног төхөөрөмж 2,522.4

XXII.2 Шинжлэх ухаан 350.2

XXII.2.1 Хөрөнгө оруулалт: 52.8

XXII.2.1.5 Шинжлэх ухааны судалгааны лаборатори, спортын танхим бүхий цогцолборын барилга 52.8

XXII.2.3 Тоног төхөөрөмж: 297.4

XXII.2.3.1 Шинжлэх ухааны салбарын тоног төхөөрөмж 297.4

XXIII СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД 7,754.5

XXIII.1 Соёл 5,905.2

XXIII.1.1 Хөрөнгө оруулалт: 4,613.8

XXIII.1.1.3 Гандантэгчилэн хийдийн өргөтгөлийн барилга, 1080 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг/ 1,000.0

XXIII.1.1.5 Хөгжимт жүжгийн театрын барилга, 800 суудал /Завхан/ 2,000.0

XXIII.1.1.7 Соёлын төвийн барилга, 200 суудал /Баян-Өлгий, Буянт/ 13.1

XXIII.1.1.8 Соёл, спортын төвийн барилга, 300 суудал, зуухны барилга, зам талбай /Хөвсгөл, Бүрэнтогтох/ 23.6

XXIII.1.1.10 Соёлын төвийн барилга, 250 суудал /Сэлэнгэ, Шаамар/ 86.7

XXIII.1.1.13 Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Алаг- Эрдэнэ/ 60.4

XXIII.1.1.15 Соёлын төвийн барилга, 100 суудал /Хэнтий, Баянмөнх/ 77.4

XXIII.1.1.25 Соёл, спортын цогцолборын барилга /Өмнөговь/ 300.0

XXIII.1.1.28 Соёлын төвийн барилга /Өмнөговь, Гурван тэс/ 507.0

XXIII.1.1.30 Алтай чуулгын барилга, 500 суудал /Говь-Алтай/ 157.9

XXIII.1.1.32 Соёлын төвийн барилга /Өмнөговь, Номгон/ 387.7

XXIII.1.3 Тоног төхөөрөмж: 1,291.4

XXIII.2 СПОРТ 1,849.3

XXIII.2.1 Хөрөнгө оруулалт: 1,535.3

XXIII.2.1.4 Спорт цогцолбор, 2200 суудал /Дархан-Уул/ 955.2

XXIII.2.1.5 Спорт цогцолбор /Ховд, Манхан/ 59.6

XXIII.2.1.6 Спорт заалны барилга /Дорнод, Хэрлэн, 2 дугаар баг/ 68.4

XXIII.2.1.8 Хүүхэд залуучуудын соёл, үйлчилгээний цогцолбор, усан бассейн байгуулах /Архангай/ 452.1

XXIII.2.2 Их засвар: 152.0

XXIII.2.3 Тоног төхөөрөмж: 162.0

XXIY ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД 5,640.5

XXIY.1 Хөрөнгө оруулалт: 3,286.7

XXIY.1.1 Эрүүл мэндийн төвийн барилга,100 ор /Улаанбаатар, Баянгол дүүрэг/ 489.6

XXIY.1.2 Улсын клиникийн 1 дүгээр нэгдсэн эмнэлгийн өргөтгөл /Улаанбаатар/ 685.9

XXIY.1.3 Төрөх эмнэлэг, 50 ор /Булган, Булган/ 27.1

XXIY.1.17 Эмнэлгийн барилга,10 ор /Говь-Алтай, Дэлгэр/ 195.5

XXIY.1.20 Хөдөөгийн эмнэлгийн ус, ариун цэврийг сайжруулах, аюултай хог хаягдлыг устгах төсөл 204.3

XXIY.1.25 Эмнэлгийн барилга,10 ор /Архангай, Батцэнгэл/ 167.6

XXIY.1.27 Эрүүл мэндийг дэмжих төв /Хөвсгөл/ 193.1

XIY.1.29 Хүн эмнэлгийн барилга /Архангай, Тариат/ 352.4

XXIY.1.31 Сумын эрүүл мэндийн төв, 50 ортой, /Өмнөговь, Ханбогд/ 2.0

XXIY.1.32 Сумын эрүүл мэндийн төв, 50 ортой, /Өмнөговь, Цогтцэций/ 969.2

XXIY.2 Их засвар: 836.6

XXIY.2.1 Яамны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын их засвар 836.6

XXIY.2.1.1 Клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлгийн барилгын засвар /Улаанбаатар/ 441.6

XXIY.2.1.3 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын салхивч, дээврийн засвар 395.0

XXIY.3 Тоног төхөөрөмж: 1,476.1

XXIY.3.3 Хавдар судлалын үндэсний төв /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ 1,240.6

XXIY.3.5 Арьсны өвчин судлалын үндэсний төв /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ 235.5

XXIY.4 Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл: 41.1

XXIY.4.2 Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн харьяа түлэнхийн төвийн барилгын зураг төсөв 41.1

XXY ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД 610.1

XXY.1 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 610.1

XXY.1.1 Хөрөнгө оруулалт: 610.1

XXY.1.1.4

Цахим мэдээллийн төв, тоног төхөөрөмжийн хамт /Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрээр баригдах цахим архивтай хамтатган цогцоор шийдвэрлэх/ / Улаанбаатар/

610.1

XXYI ХӨДӨЛМӨРИЙН САЙД 1,038.0

XXYI.2 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл 1,038.0

XXYI.2.1 Хөрөнгө оруулалт: 958.5

XXYI.2.1.6 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн авто засварын дадлагын газар /Хөвсгөл/ 172.1

XXYI.2.1.7 Хөдөө аж ахуйн их сургуулийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байр /Орхон/ 786.4

XXYI.2.3 Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл: 79.5

XXYI.2.3.1 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл 79.5

XXYII ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД 6,830.0

XXYII.1 Хөрөнгө оруулалт: 4,144.9

XXYII.1.3 Хөдөөгийн хүн ам, мал аж ахуй, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах /Бүх аймагт/ 51.3

XXYII.1.6 Түүхий эд, бүтээгдэхүүний бирж байгуулах, түүхий эдийн агуулах байгуулах /Улаанбаатар, бүх аймгуудад/ 3,722.9

XXYII.1.8 Буянт голын услалтын систем байгуулах /Ховд/ 370.7

XXYII.2 Их засвар 48.3

XXYII.2.1 Мал эмнэлгийн лабораторийн засвар. /Булган, Өвөрхангай/ 48.3

XXYII.4 ТЭЗҮ, зураг төсөл /барилга бүрээр задалж гаргана/ 1,108.0

XXYII.4.4

Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах бэлтгэлийг хангах, нүүрснээс шингэн түлш, хий гаргах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах

449.1

XXYII.4.5

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор болон Багануур, Дарханы үйлдвэр технологийн паркийн захиргаа байгуулах, ерөнхий төлөвлөгөө боловсруулах /Дорноговь, Улаанбаатар, Дархан-Уул/

658.9

XXYII.5 Хөрөнгийн шилжүүлэг, дэмжлэг 1,528.8

XXYII.5.1 Газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах байгуулах /Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Булган, Улаанбаатар, Увс, Хөвсгөл, Дорнод/ 1,480.8

XXYII.5.2 Услалтын системийг сэргээн засварлах, шинээр барих, зураг төсөв боловсруулах 48.0

XXYIII БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД 20.0

XXYIII.1 Хөрөнгө оруулалт: 20.0

XXYIII.1.1 Газар доорхи цэвдгийн хяналтын цооног өрөмдөж тоноглох 20.0

XXIX БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД 1,625.0

XXIX.1 Хөрөнгө оруулалт: 1,625.0

XXIX.1.2 Энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх 227.5

XXIX.1.7 Цэргийн албан хаагчдын албан тушаалын 63 айлын орон сууц /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ 976.7

XXIX.1.11 Батлан хамгаалах их сургуулийн “Биеийн тамирын цогцолбор”-ын барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ 388.6

XXIX.1.13 “Шонхор хүүхдийн зуслан” төслийн соёлын төв, халуун ус /Сэлэнгэ, Мандал/ 32.2

Төрийн мэдээлэл · 2014 · № 11 (824)390–405-р хуудас