Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 11
(824)
— 388 —

Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай № 24

2014 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 23 хот Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын ерөнхий гэрээ”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 408 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны газрын 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XYIII.1.36-д “Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төсөл”-ийн Өлгий-Ховд чиглэлийн авто замын үргэлжлэл хатуу хуучилттай авто зам 189.7 км (Ховд)” гэснийг хассугай. 2. Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төсөл”-ийн Өлгий-Ховд чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч болон хяналтын зөвлөхийг шалгаруулах ажиллагааг зохион байгуулахыг Зам, тээврийн сайд А.Гансүхэд зөвшөөрсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД А.ГАНСҮХ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 24 хот Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

№ Хилийн боомтын нэр

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)

Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) Дизелийн түлш

90 хүртэл 90 болон түүнээс дээш

1.

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга

0 0 0

2. Ханх, Ульханмайхан 0 0 0

3. Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг 30.000 0 30.000

2. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг “1” хувиар тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 236 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ

САНГИЙН САЙД Ч.УЛААН

1. Импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:

Төрийн мэдээлэл · 2014 · № 11 (824)388–389-р хуудас