Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай № 15
соёлын өвийн сан хөмрөгт шилжүүлсэн үзмэрээр үзэсгэлэн гаргаж сурталчлах ажлыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
3.4. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хүлээн авсан түүх, соёлын дурсгалт зүйлийг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж, соёлын өвийн сан хөмрөгт шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
3.5. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хүлээн авсан байгууллага нь түүх, соёлын дурсгалт зүйлийг хүлээлцсэн тухай ажлын хэсгийн акт, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох журмын дагуу “Музейн үзмэр, эд өлгийн зүйлсийн ерөнхий бүртгэл”, байгууллагын тайлан балансад бүртгэн авна.
4. Хариуцлага
4.1. Шүүхийн шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн болон гаалийн байгууллагад хураагдсан түүх, соёлын дурсгалт зүйлийг соёлын өвийн сан хөмрөгт шилжүүлэх журмын хэрэгжилтэд соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавих бөгөөд энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
2014 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 15 хот Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 30 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн албан хаагчийн 200000 (хоёр зуун мянга) хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 27000 (хорин долоон мянга) төгрөгөөр, 600000 (зургаан зуун мянга)
хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22000 (хорин хоёр мянга) төгрөгөөр, түүнээс дээш тэтгэврийн хэмжээг 20000 (хорин мянга) төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгох арга хэмжээ авахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай. 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 2014 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хавсралт ёсоор баталсугай.
3. Нийгмийн даатгалын сангаас олгох болон Цэргийн албан хаагчийн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 207300 (хоёр зуун долоон мянга гурван зуу) төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 172200 (нэг зуун далан хоёр мянга хоёр зуу) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож, 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. 4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын З дахь заалтыг 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолын хавсралт
Он Итгэлцүүр
1990 он ба түүнээс өмнөх он 715.0
1991 358.0