Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(823)
— 352 —

Журам батлах тухай № 14

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 13 хот Үндэсний спортын Y их наадам зохион байгуулах тухай

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5, 16.1, 20.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үндэсний спортын Y их наадмыг 2014 оны III улиралд багтаан орон даяар зохион байгуулсугай.

2. Их наадмыг зохион байгуулахад шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Үндэсний спортын Y их наадмыг зохион байгуулсан тухай дүнг 2014 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Ц.ОЮУНГЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 14 хот Журам батлах тухай

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20.5 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Шүүхийн шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн, гаалийн байгууллагад хураагдсан түүх, соёлын дурсгалт зүйлийг соёлын өвийн сан хөмрөгт шилжүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Гаалийн ерөнхий газар (О.Ганбат), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (Д.Ядамдорж)-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Ц.ОЮУНГЭРЭЛ

Засгийн газрын 2014 оны 14 дүгээр тогтоолын хавсралт

ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ТӨРИЙН ӨМЧЛӨЛД ШИЛЖҮҮЛСЭН, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХУРААГДСАН ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ СОЁЛЫН ӨВИЙН САН ХӨМРӨГТ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

1. Нийтлэг үндэслэл

1.1. Шүүхийн шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн болон гаалийн байгууллагад хураагдсан түүх, соёлын дурсгалт зүйлийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь соёлын өвийн сан хөмрөгт шилжүүлэхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно.

2. Мэдээлэх, дүгнэлт гаргах

2.1. Гаалийн ерөнхий газар нь түүх, соёлын дурсгалт зүйлийг харъяа гаалийн газар, хороодоос шилжүүлэн авснаас хойш, шүүхийн шийдвэрээр эд зүйлийг хураан авах эрх бүхий байгууллага нь хураан авснаас хойш ажлын 5 хоногийн дотор энэ талаар соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдээлнэ.

2.2. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногт багтаан Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийг (цаашид “мэргэжлийн зөвлөл” гэх) мэдээлэл ирүүлсэн байгууллагад ажиллуулна.

2.3. Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн тухайн газарт ажиллахтай холбогдон гарах зардлыг шаардлагатай тохиолдолд мэдээлэл ирүүлсэн байгууллага хариуцаж болно.

2.4. Шүүхийн шийдвэрээр эд зүйлийг хураасан эрх бүхий байгууллага болон Гаалийн ерөнхий газар нь мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд хураагдсан түүх, соёлын дурсгалт зүйлийг биетээр үзэх, судлах нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

2.5. Мэргэжлийн зөвлөл нь хураагдсан эд зүйлийг түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах эсэхийг шалган тогтоож, ажлын 5 хоногийн дотор дүгнэлт гаргана.

2.6. Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь шаардлагатай тохиолдолд түүх, соёлын дурсгалт зүйлийг нягтлан шалгуулахаар нарийн мэргэжлийн шинжээчийг томилон ажиллуулж болно.

2.7. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн түүх, соёлын дурсгалт зүйлийн дэлгэрэнгүй жагсаалтыг тухайн байгууллагатай хамтран баталж, Төрийн өмчийн хороонд хүргүүлнэ.

2.8. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж буй байгууллага нь соёлын өвийн сан хөмрөгт шилжүүлэх хүртэлх хугацаанд түүний бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалах үүрэг хүлээнэ.

3. Түүх, соёлын дурсгалт зүйлийг шилжүүлэх

3.1. Энэхүү журмын 2.7 дахь хэсэгт заасан жагсаалтын дагуу түүх, соёлын дурсгалт зүйлийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн өмчийн хорооны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг талууд хамтран баталж байлцуулна.

3.2. Энэ журмын 3.1-д заасан ажлын хэсэг нь хүлээлцэж буй түүх, соёлын дурсгалт зүйлийн дэлгэрэнгүй жагсаалттай тухайн эд зүйлийг нэг бүрчлэн тулгалт хийж, акт үйлдэн хүлээлцэнэ.

3.3. Хууль бус үйлдлийг таслан зогсооход мэргэжлийн өндөр ур чадвар гаргасан байгууллага, ажилтны талаар олон нийтэд мэдээлэх,

Төрийн мэдээлэл · 2014 · № 10 (823)352–354-р хуудас