Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 20
2014 оны 02 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 21 хот
Элчин сайдыг тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Андоррын Хант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мундагбаатарын Батсайханыг томилсугай.
2014 оны 02 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 20 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Лихтенштейний Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанцэрэнгийн Оргилыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Лихтенштейний Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ваанчигийн Пүрэвдоржийг томилсугай.