Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 18
2014 оны 02 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 18 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Испанийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Испанийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мундагбаатарын Батсайханыг томилсугай.
2014 оны 02 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 19 хот Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бүрэнжаргалын Оросоог эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мундагбаатарын Батсайханыг томилсугай.