Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(724)
— 421 —

Тусгай зориулалтаар 2012 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай № 363

3. “Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажилд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусган хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Л.ГАНСҮХ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 363 хот Тусгай зориулалтаар 2012 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай

Ан агнуурын тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2012 онд тусгай зориулалтаар угалз 50, тэх 120, халиун буга 5, цагаан зээр 150, саарал чоно 40, бор гөрөөс 40, зэрлэг гахай 10, агнуурын шувуу 300 хүртэл толгойг агнуулахаар тус тус тогтоосугай.

2. Олон улсын ангийн үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим ан амьтан агнах эрхийг дуудлага худалдаанд оруулах ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Л.ГАНСҮХ
Төрийн мэдээлэл · 2012 · № 7 (724)421-р хуудас