Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(724)
— 420 —

Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөөний тухай № 362

1. “Журам батлах тухай” Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 3 дахь заалтад дор дурдсан агуулгатай 3.3 дахь хэсэг нэмсүгэй:

“3.3. Гүний гаалийн хяналтын талбайгаар орох, гарах хөдөлгөөний чиглэлд: 3.3.1.Гүний мэргэжлийн хяналтын алба; 3.3.2. Гүний гаалийн байгууллага.”

2. Мөн журмын 1 дэх заалтын “Хилийн боомтод” гэснийг “Хилийн боомт, гүний гаалийн хяналтын талбайд” гэж өөрчилсүгэй.

3. Монгол Улсын хилийн боомт, гүний гаалиар нэвтрүүлэх бодис, бараа, бүтээгдэхүүн, зорчигч, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах арга хэмжээ авахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 362 хот

Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөөний тухай

Ойн тухай хуулийн 11.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөө”-г сайшаасугай.

2. “Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөө”-г хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулан, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.

Төрийн мэдээлэл · 2012 · № 7 (724)420-р хуудас