Агентлаг байгуулах тухай № 07
2. “Журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Улсын сайн малчин шалгаруулах журам”-ын 13 дугаар зүйлийн “2.0 (хоёр) сая” гэснийг “ 3.0 (гурван) сая” гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Улсын тэргүүний малчдын бүлэг шалгаруулах журам”-ын 12 дугаар зүйлийн “3.0 (гурван) сая” гэснийг “5.0 (таван) сая” гэж, мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Улсын тэргүүний фермер шалгаруулах журам”- ын 13 дугаар зүйлийн “3.0 (гурван) сая” гэснийг “5.0 (таван) сая” гэж, мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам”-ын 12 дугаар зүйлийн “5.0 (таван) сая” гэснийг “10.0 (арван) сая” гэж, мөн зүйлийн “1.0 (нэг) сая” гэснийг “3.0 (гурван) сая” гэж тус тус өөрчилсүгэй.
2014 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 7 хот Агентлаг байгуулах тухай
Засгийн газрын тухай хуулийн 183.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг байгуулсугай.
2. Дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасугай:
2.1. Тахарын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги бүтцийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэх;
2.2. Тахарын ерөнхий газрыг үйл ажиллагаа явуулах ажлын байраар хангах.