Журамд өөрчлөлт оруулах тухай № 05
2014 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 3 хот
Хөтөлбөр батлах тухай
Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод гарын үсэг зурсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын 2013-2016 оны Соёл, боловсрол, шинжлэх ухааны солилцооны хөтөлбөр”-ийг баталсугай.
2014 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 5 хот Журамд өөрчлөлт оруулах тухай
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Улсын сайн малчин шалгаруулах журам”-ын 2 болон 10 дугаар зүйлийн “15 хүртэлх” гэснийг “53 хүртэлх” гэж, мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн “8 хүртэл аж ахуйн нэгж, байгууллагыг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг үндэслэн “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 15 хүртэл иргэнийг сүүлийн 3 жилийн” гэснийг “10 хүртэл аж ахуйн нэгж, байгууллагыг сүүлийн 6 жилийн ажлын үзүүлэлтийг үндэслэн “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 18 хүртэл иргэнийг сүүлийн 6 жилийн” гэж, мөн журмын 10 дугаар зүйлийн “8 хүртэл” гэснийг “10 хүртэл” гэж, “15 хүртэл” гэснийг “18 хүртэл” гэж тус тус өөрчилсүгэй.