Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(822)
— 330 —

Өндөрлөг байршилд спортын бэлтгэлийн төв байгуулах тухай № 02

3. Газар хөдлөлтийг бүртгэх станцуудын үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ГАНТӨМӨР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 2 хот Өндөрлөг байршилд спортын бэлтгэлийн төв байгуулах тухай

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хот орчимд далайн төвшнөөс 1450 метрээс дээш, аймаг, орон нутагт 1500- 2200 метрийн өндөрлөг байршилд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар спортын бэлтгэлийн төв байгуулахыг дэмжсүгэй.

2. Спортын бэлтгэлийн төв байгуулах тохиромжтой байршлуудыг орон нутгийн хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусган газар олгож, дэмжин ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Завхан аймгийн Отгон суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спортын бэлтгэлийн төв байгуулах талаар санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаарах байршилд хууль тогтоомжийн хүрээнд зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Ц.ОЮУНГЭРЭЛ
Төрийн мэдээлэл · 2014 · № 9 (822)330-р хуудас