Газар хөдлөлтийг бүртгэх станц байгуулах тухай № 01
137. Газар хөдлөлтийг бүртгэх станц байгуулах тухай Дугаар 01 329
138. Өндөрлөг байршилд спортын бэлтгэлийн төв байгуулах тухай Дугаар 02 330
139. Хөтөлбөр батлах тухай Дугаар 03 331
140. Журамд өөрчлөлт оруулах тухай Дугаар 05 331
141. Агентлаг байгуулах тухай Дугаар 07 332
142. Боомтын хөгжлийн загвар болон түүнд хамаарах давтан хэрэглэх зургийн жагсаалт батлах тухай Дугаар 08 333
2014 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 1 хот Газар хөдлөлтийг бүртгэх станц байгуулах тухай
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг бууруулах судалгааны ажлыг эрчимжүүлэх, түүний идэвхжилийн төлөв байдал, хүчтэй голомтуудын горимыг судлах зорилгоор газар хөдлөлтийг бүртгэх байнгын ажиллагаатай станцыг Баянхонгор аймгийн Богд сум, Дундговь аймгийн Мандалговь, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод тус тус байгуулсугай.
2. Газар хөдлөлтийг бүртгэх станцын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, орон тооны жишиг хязгаарыг тогтоохыг Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.