Тогтоолд өөрчлөлт оруулах тухай № 415
тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын “4.1.2. Багш нарын өдөр-жил бүрийн 2 дугаар сарын эхний Ням гараг” гэснийг “4.1.2. Багш нарын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр” гэж өөрчилсүгэй.
2. Журамд орсон өөрчлөлтийг 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгасугай.
2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 415 хот
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн “Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар” гэснийг “Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар” гэж өөрчилсүгэй.
2. Аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын орон тооны хязгаарыг 15-40 байхаар тогтоосугай.
3. Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын орон тоог үйлдвэрлэл, үйлчилгээний цар хүрээтэй нь уялдуулан батлагдсан орон тооны хязгаарт багтаан аймаг бүрт ялгаатай тогтоож, бүтэц, чиг үүргийг батлахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ