Журамд өөрчлөлт оруулах тухай № 412
7.1.2. Хөрөнгө оруулалтын дэлгэрэнгүй мэдээлэл;
7.1.3. Богино болон урт хугацааны зээл, татаас;
7.1.4. Халамжийн зардал;
7.1.5. Дотоод аудитын үнэлгээ;
7.1.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон шинээр ажилд орсон албан хаагчийн талаархи мэдээлэл;
7.1.7. Удирдлагуудын гадаад томилолтын талаархи мэдээлэл томилолт бүрээр;
7.1.8. Байгууллагын зардлаар суралцагчдын талаархи мэдээлэл.
8. Хариуцлага, хяналт, хэрэгжилт
8.1. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар нь хуулийн 22.1.2-т заасан үүрэг хүлээнэ.
8.2. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар нь энэ журмын 3.2-т заасан нэгдсэн цахим хуудсыг боловсруулах, ашиглалт үйлчилгээг нь хариуцах үүрэг хүлээнэ.
8.3. Энэхүү журмыг зөрчсөнөөс байгууллагын үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдалд хохирол учирсан, ба эмзэг байдал үүссэн тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 412 хот
Журамд өөрчлөлт оруулах тухай
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1-ийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. ”Журам батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой,