Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(820)
— 239 —

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай

тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 13 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай. 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний хүрээнд стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, үрийн шинэчлэл хийхэд шаардагдах 100.0 /нэг зуун/ мянга хүртэл тонн хүнсний улаан буудайг, 20.0 /хорин/ мянга хүртэл тонн хүнсний улаан буудайн үрийг импортлоход гаалийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний хүрээнд стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, үрийн шинэчлэл хийхэд шаардагдах 100.0 /нэг зуун/ мянга хүртэл тонн хүнсний улаан буудайг, 20.0 /хорин/ мянга хүртэл

Төрийн мэдээлэл · 2014 · № 7 (820)239-р хуудас