Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(820)
— 238 —

Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр хот

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 134.11 дэх хэсэг нэмсүгэй: “134.11.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг битүүмжлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд тухайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг эзэмшигч нь тодорхойгүй, эсхүл эзэмшигчид мэдэгдэх нь тус үйл ажиллагааны зорилгод хор хохирол учруулахаар бол эзэмшигч, өмчлөгчид урьдчилан мэдэгдэхгүй байж болно.” 2 дугаар зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “134.1.Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор яллагдагч, сэжигтэн, эсхүл хуулиар тэдний өмнөөс эд хөрөнгийн хариуцлага хүлээвэл зохих хүний эд хөрөнгийг битүүмжлэх, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдгийг нотлох хангалттай үндэслэл байгаа бол уг хөрөнгө, орлогыг битүүмжлэх үүрэгтэй.”

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр хот

ОРЛОГЫГ НЬ ТУХАЙ БҮР ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖГҮЙ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУВИАРАА ЭРХЛЭГЧ ИРГЭНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын

Төрийн мэдээлэл · 2014 · № 7 (820)238-р хуудас