“Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” үндэсний стратегийн тухай № 358
2011 оны 12 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 358 хот
“Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” үндэсний стратегийн тухай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулах талаар тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах тухай дэлхийн стратеги”-ийг дэмжих, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийн яамнаас боловсруулсан “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” үндэсний стратегийг сайшаасугай.
2. “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” үндэсний стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд даалгасугай.
3. “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” үндэсний стратегид тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээнд болон нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлж ажиллах, шаардагдах хөрөнгийг 2012 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсөвт тусган гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
2011 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 361 хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.1.6, 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: