Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(724)
— 418 —

Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай

58 дугаар зүйлийн 58.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: 1. Намсрайн Батзоригийг Орхон аймгийн шүүхийн шүүгчийн, Гөлгөөгийн Давааринчинг Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгчийн, Төмөрбаатарын Ганбатыг Хөвсгөл аймгийн шүүхийн шүүгчийн, Давагийн Алтантуяаг Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Жамбалын Отгонхишигийг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.

2. Балжирхүүгийн Энхтайваныг Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Доржийн Сарангэрэлийг Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус сэлгэн ажиллуулсугай.

3. Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Намсрайн Батзоригийг Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Гөлгөөгийн Давааринчинг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 21 хот

Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 3, “Дипломат албаны тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пүрэвжавын Гансүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Дэлгэрмааг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
Төрийн мэдээлэл · 2012 · № 7 (724)418-р хуудас