Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(820)
— 216 —

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“32.3.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 15 америк доллар байх бөгөөд харин шохойн чулуу, нүүрс, дотоодын үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмалын хувьд гектар тутамд 5 америк доллар байна.”

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг, 471 зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.2.7 дахь заалт нэмсүгэй:

“16.2.7.түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2014 · № 7 (820)216-р хуудас