Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(820)
— 215 —

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.4.энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

44.1.5.ашигт малтмал хайх, ашиглах ажиллагааны явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар геологи, уул уурхайн улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.6.хяналт шалгалт явуулж байгаа эрх бүхий албан тушаалтанд үүргээ гүйцэтгэхэд нь санаатайгаар саад учруулсан этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

44.2.Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, уул уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг хоёр удаа зөрчсөн бол эрх бүхий улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг хоёр сарын хугацаагаар зогсоох бөгөөд энэ хугацаанд зөрчлийг засаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу цуцлах тухай асуудлыг тухайн тусгай зөвшөөрлийн талбай оршиж байгаа аймаг, нийслэлийн Засаг даргад тавина.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.1.20 дахь заалтын “цацраг идэвхт” гэсний дараа “болон түгээмэл тархацтай” гэж тус тус нэмсүгэй.

Төрийн мэдээлэл · 2014 · № 7 (820)215-р хуудас