Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(819)
— 144 —

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай № 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 25 хот

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүү, Дамдингийн Дэмбэрэл нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр баталсугай.

3.Энэ тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 26 хот

Нууц Протоколыг ил болгох тухай

Төрийн нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “б” дэд заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нууцлах шаардлагагүй болсон 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын Протокол”-ыг төрийн нууцаас гаргаж, ил болгосугай.

Төрийн мэдээлэл · 2014 · № 6 (819)144-р хуудас