Хуулийн төсөл буцаах тухай № 23
яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж заасны “... шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах ... эрхтэй.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 23 хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд Газрын тосны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тухайн асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.