Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай № 70
2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 70 хот
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосноор Дамдинсүрэнгийн Солонго, Шарын Цогтоо нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсугай.
2.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 71 хот
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Банзрагчийн Пүрэвням, Цэрэнбалтавын Сарантуяа нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.