Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(815)
— 49 —

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай ” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай № 67

“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 180 хоногийн дотор” гэснийг “2014 оны 4 дүгээр сарын 15-ны дотор” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 67 хот

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “91.Тахарын ерөнхий газар” гэж нэмсүгэй.

2.Энэ тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2014 · № 2 (815)49-р хуудас