Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 06
2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 06 хот
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.15 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүн Н.Жанцан, П.Очирбат /илтгэгч/, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Даваадалайг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Хуралдаанд мэдээлэл гаргагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн оршин суугч, иргэн Д.Тогтохбаяр, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцлоо.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Иргэн Д.Тогтохбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэж заасан билээ.
1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.” гэж заажээ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт баривчлах шийтгэлийг зөвхөн шүүгч ногдуулахаар журамласан ч хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45