Журам батлах тухай № 330
23. Эрдэнэжаргалын Ариунаа, Дамдинжамцын Буянтогтох, Алагаагийн Мөнхзул, Лхамжавын Мөнхцэцэг, Самбуугийн Оролмаа, Цэдэвийн Отгонжаргал, Лхагваагийн Оюунцэцэг, Ёндонгийн Ринзаан, Бямбаюугийн Цолмон, Юндэнгийн Энхмаа нарыг Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд; 24. Лхамсүрэнгийн Алтан, Тогтохын Алтанчимэг, Тогтоолын Байгонак, Нямжавын Гэрэлтуяа, Мягмарын Пагма-Оролмаа, Бадамын Цагцалмаа нарыг Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд; 25. Эрдэнэбазарын Дулмаа, Тумагийн Цэцэгмаа нарыг Сум дундын 25 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд; 26. Баттулгын Бадрахгэрэл, Батжаргалын Дэлгэрцэцэг, Цэрэнгийн Энхжаргал нарыг Сум дундын 26 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд; 27. Төмөрхүүгийн Батжаргал, Нямаагийн Баярхүү, Намдагийн Нямсүрэн, Бүдрагчаагийн Отгонбямба, Сүхээгийн Уранчимэг, Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар, Лувсангийн Эрдэнэбат, Мөнхөөгийн Эрдэнэ-Очир нарыг Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд; 28. Дашдэлэгийн Ганзориг, Самбуугийн Оюунчимэг, Лхагвасүрэнгийн Уянга, Лодойн Цэрэндулам нарыг Сум дундын 28 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд; 29. Сэрээтэрдагвын Байгалмаа, Төмөрбаатарын Болормаа, Мягмарын Энхмандах нарыг Сум дундын 29 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд.
2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 5-ны өдөр Дугаар 330 хот Журам батлах тухай
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Нэгдсэн төв лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болгон өөрчлөн зохион байгуулсугай.
2. “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажиллах журам“-ыг нэгдүгээр хавсралт, “Эрсдэлийн үнэлгээний багийн
ажиллах журам”-ыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
3. Нэгдсэн төв лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болгон өөрчлөн зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад үүрэг болгосугай.
4. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусган шийдвэрлүүлж байхыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт тус тус даалгасугай.
5. Дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад үүрэг болгосугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Д.ТЭРБИШДАГВА
Засгийн газрын 2013 оны 330 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийн талаархи лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг удирдах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд тандалт судалгаа, шинжилгээ хийхэд оролцож буй төр, орон нутгийн өмчийн болон хувийн хэвшлийн итгэмжлэгдсэн лабораториудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрт мэргэжил, арга зүйн удирдлага, дэмжлэг үзүүлэх, шинжилгээний дүнгийн нийцмэл байдлыг хангах, маргааныг магадлан
шинжлэх, холбогдох төрийн захиргааны байгууллагад дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн (цаашид “Үндэсний лавлагаа лаборатори” гэх) үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Энэхүү журмыг хүнсний сүлжээн дэх ариун цэвэр, аюулгүй байдлын тандалт судалгаа, сорилт, шинжилгээ хийх үүрэг хүлээсэн бүх шатны итгэмжлэгдсэн лаборатори, Үндэсний лавлагаа лаборатори, холбогдох төрийн захиргааны байгууллагууд дагаж мөрдөнө.
1.3. Үндэсний лавлагаа лаборатори нь үйл ажиллагаандаа Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, лабораторийн үйл ажиллагааны талаархи үндэсний болон олон улсын стандарт, техникийн зохицуулалт болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.
Хоёр. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид тавигдах шаардлага
2.1. Үндэсний лавлагаа лаборатори нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна:
2.1.1. Үндэсний лавлагаа лаборатори нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд хими, физик, биологийн бохирдлыг шинжлэх, малын эм, пестицидийн үлдэгдэл, хувиргасан амьд организмаас гаралтай эсэхийг тодорхойлох төрөлжсөн дотоод лаборатори бүхий нэгдсэн лабораторийн бүтэцтэй байх;
2.1.2. энэхүү журмын 2.1.1-д заасан төрөлжсөн лаборатори нь үйл ажиллагааныхаа чиглэлээр үндэсний хэмжээнд эсхүл бүс нутаг, олон улсын түвшинд итгэмжлэгдсэн байх;
2.1.3. мэргэшсэн, дадлага туршлагатай шинжээчдийн баг, удирдлагын баг, дэмжих үйлчилгээний багтай байх;
2.1.4. мэргэшсэн ажилтны хангалттай нөөцтэй, боловсон хүчнээ бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх талаар олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөртэй, түүнийгээ хэрэгжүүлж хэвшсэн байх; 2.1.5. шаардлагатай дэд бүтэцтэй, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж бодис, стандарт цомог, лавлагааны материалаар хангагдсан байх;
2.1.6. хүнсний хяналтын лабораторид мөрдөгдөх дүрэм, журам, зааврыг олон улсын стандарттай нийцүүлэн боловсруулж, баталгаажуулсан байх;
2.1.7. лабораторийн зохистой дадал (GLP) нэвтрүүлсэн, биоаюулгүйн түвшний шаардлага хангасан байх;
2.1.8. сорилт, шинжилгээний хүчин төгөлдөр арга зүй, албан ёсны гарын авлага, үйл ажиллагааны стандарт (SOP)-тай, лабораторийн дотоод чадавхийг шалгаж баталгаажуулдаг чанарын удирдлагын хөтөлбөртэй, тэдгээрийг хэрэгжүүлж ажилладаг байх. Гурав. Үндэсний лавлагаа лабораторийн үйл ажиллагааны төрөл, чиг үүрэг
3.1. Үндэсний лавлагаа лаборатори нь үйл ажиллагааны чиглэлээрээ хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх дараах эрсдэлийн түвшинг үнэлэх төрөлжсөн лавлагаа лабораторитой байна. Үүнд:
3.1.1. биологийн эрсдэлийн;
3.1.2. химийн хорт бодис, хүнд металлын үлдэгдэл, хор судлалын;
3.1.3. хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний; 3.1.4. хүнсний нэмэлтийн;
3.1.5. малын эм, пестицидийн үлдэгдлийн.
3.2. Төрөлжсөн лавлагаа лабораториуд нь үндсэн үйл ажиллагаатай нь холбоотой дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.2.1. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх биологийн бохирдлын эрсдэлийг үнэлэх лавлагаа лаборатори нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг биологийн бохирдлоос хамгаалах цогц арга хэмжээний талаар санал боловсруулах, тандалт судалгаа явуулах, гарч болзошгүй эрсдэлийг арилгахтай холбогдсон зөвлөмж гаргах;
3.2.2. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх химийн хорт бодис, хүнд металлын үлдэгдэл, хор (токсин)-ын эрсдэлийг үнэлэх лавлагаа лаборатори нь бохирдлын түвшинг бууруулах, үндэсний
хэмжээнд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх талаар авах арга хэмжээний тухай санал боловсруулах, тандалт судалгаа явуулах, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, арилгах чиглэлээр зөвлөмж гаргах;
3.2.3. хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрсдэлийн лавлагаа лаборатори нь хувиргасан амьд организмын гаралтай импортын хүнсний бүтээгдэхүүнийг шинжлэх, тандалт судалгаа явуулах, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, арилгах талаар холбогдох байгууллагад зөвлөх, доод шатны лабораториудад судалгаа, шинжилгээний сүүлийн үеийн арга зүй нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
3.2.4. хүнсний нэмэлтийн эрсдэлийн лавлагаа лаборатори нь хүнсний нэмэлт болон бусад хольцоос гарч болох эрсдэлийн талаар тандалт судалгаа явуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, арилгахад чиглэгдсэн цогц арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулах;
3.2.5. малын эм, пестицидийн үлдэгдлийн эрсдэлийн түвшинг үнэлэх төрөлжсөн лавлагаа лаборатори нь импортын болон дотоодын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх үлдэгдлийн талаар тандалт судалгаа явуулах, үлдэгдлийн хэмжээг улсын хэмжээнд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байлгах цогц арга хэмжээний талаар санал, зөвлөмж гаргах, хяналтын лабораториудад үлдэгдэл тодорхойлох чадавхи бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
Дөрөв. Үндэсний лавлагаа лабораторийн эрх, үүрэг
4.1. Yндэсний лавлагаа лаборатори нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлж дараах үйл ажиллагааг явуулна:
4.1.1. үндэсний болон бүс нутаг, бусад орны холбогдох хяналтын болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлж, шинжилгээний шинэ арга зүй боловсруулах, нэвтрүүлэх ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах, харилцан мэдээлэл, туршлага солилцох;
4.1.2. бусад орны ижил төстэй лабораторитой хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжилгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх гэрээ хэлэлцээр байгуулах;
4.1.3. хүнсний хяналтын лабораториудыг итгэмжлэлд бэлтгэхэд, лабораторийн чанарын удирдлагын систем нэвтрүүлэхэд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
4.1.4. хүнсний хяналтын лабораториудыг шинжилгээний стандарт цомог, урвалж, лавлагаа материалаар нэгдсэн журмаар хангах захиалга хийх, хуваарилан нийлүүлэх ажиллагааг зохион байгуулах; 4.1.5. Үндэсний лавлагаа лабораторийн жилийн ажлын төлөвлөгөө, тайлан, хүнсний аюулгүй байдлын хяналтын лабораториудад хийгдсэн шинжилгээний дүнд хийсэн судалгаа болон шинжилгээний арга зүй, лабораторийн үйл ажиллагааны стандарт, холбогдох хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн талаархи мэдээллийг жил бүр мэдээллийн нэгдсэн санд оруулан төрийн захиргааны байгууллага, хяналтын лаборатори, хүнсний сүлжээнд оролцогч нарыг мэдээллээр тогтмол хангах.
4.2. Үндэсний лавлагаа лаборатори нь өмчийн бүх хэлбэрийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнтэй холбоотой маргаан, хүсэлтийг хянах, баталгаажуулах, эцэслэн шийдвэрлэх арга хэмжээ авна.
4.3. Үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний хариу Монгол Улсын хэмжээнд эцсийнх байх бөгөөд маргаан үүсгэгч талууд энэхүү хариуг эс хүлээн зөвшөөрвөл өөрийн зардлаар тухайн чиглэлийн олон улсын болон бүс нутгийн лавлагаа лабораторид дээжийг илгээн шинжлүүлж болно.
Тав. Үндэсний лавлагаа лабораторийн удирдлагын тогтолцоо
5.1. Үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн томилж, чөлөөлнө.
5.2. Үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлын дэргэд зөвлөх үүрэг бүхий захирлын зөвлөл ажиллана. Захирлын зөвлөлд төрөлжсөн лавлагаа лабораторуудын захирлуудаас гадна Хүн эмнэлэг (хүнснээс гаралтай хордлогот өвчлөлийн лаборатори), мал эмнэлэг, биоаюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн захирлууд болон энэ чиглэлийн олон нийтийн байгууллагын төлөөллийг оруулж болно.
5.3. Үндэсний лавлагаа лабораторийн захирлын зөвлөлийн бүрэлдэхүүн болон түүний ажиллах журмыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Зургаа. Үндэсний лавлагаа лабораторийн санхүүжилт
6. Үндэсний лавлагаа лабораторийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Долоо. Хариуцлага
7. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Засгийн газрын 2013 оны 330 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь хүн амын дунд хүнсээр дамжих халдвар, хордлого гарах эрсдэлт байдал үүссэн тохиолдолд эрсдэлийн үнэлгээ хийх баг (цаашид “баг” гэх)-ийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2. Эрсдэлийн үнэлгээний баг нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Эрсдэлийн үнэлгээний баг байгуулах
2.1. Эрсдэлийн үнэлгээний баг нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 16.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.2. Хүн амын дунд хүнсээр дамжих халдвар, хордлого гарах эрсдэлт байдал үүссэн тохиолдолд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хүсэлт, захиалгын дагуу Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори (цаашид “Үндэсний лавлагаа лаборатори” гэх)-ийн ерөнхий захирал нь эрсдэлийн үнэлгээ хийх шийдвэр гаргана.
2.3. Үндэсний лавлагаа лаборатори нь хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд болон бусад салбарын шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээч, улсын байцаагч, мэргэжилтнээс эрсдэлийн үнэлгээний багийг тухай бүр бүрдүүлж ажиллана. 2.4. Эрсдэлийн үнэлгээний баг нь 5 болон түүнээс дээш сондгой тооны гишүүдээс бүрдэх бөгөөд багийн урамшуулал, хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээгээр зохицуулна.
2.5. Баг нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зарчим алдагдсанаас үүссэн аюулыг үнэлэх, хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчин, эдийн засагт учирч болзошгүй эрсдэлийн нөлөөллийг тодорхойлж, эрсдэлийн түвшинг тогтоох зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийнэ.
Гурав. Эрсдэлийн үнэлгээ хийх багийн ажлын удирдамж
3.1. Үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирал эрсдэлийн үнэлгээ хийх багийн ажлын удирдамжийг батална.
3.2. Багийн ажиллах удирдамжид дараах зүйлийг тусгана:
3.2.1. эрсдэлийн үнэлгээ хийх зорилго, үндэслэл; 3.2.2. хамрах хүрээ;
3.2.3. арга, хэлбэр;
3.2.4. эрсдэлийн үнэлгээ хийж эхлэх болон дуусах хугацаа;
3.2.5. өмнө хийсэн эрсдэлийн үнэлгээний талаархи мэдээлэл;
3.2.6. эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах зардлын төсөв.
3.3. Эрсдэлийн үнэлгээ хийх үе шат:
3.3.1. аюулыг тодорхойлох: Энэ шатанд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох хүнс, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд дэх
биологи, хими, физикийн бохирдлыг илрүүлэх, аюулын эх үүсвэрүүдийг тогтоох ажил хийнэ;
3.3.2. нөлөөллийг тодорхойлох: Энэ шатанд хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчин, эдийн засагт аюулын учруулж болзошгүй сөрөг нөлөөллийн хэмжээг тооцно; 3.3.3. эрсдэлийг үнэлэх: Энэ шатанд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хүнс, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд дэх биологи, хими, физикийн бохирдлын эрсдэлийг үнэлэх тандалт судалгааг тодорхой үечлэлээр хийж, сөрөг үр дагавар үүсэх магадлалыг тооцож эрсдэлийн түвшинг тодорхойлно;
3.3.4. эрсдэлийг арилгах, бууруулах зөвлөмж гаргах: Энэ шатанд үүссэн эрсдэлийг арилгах, бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж боловсруулна.
3.4. Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дээж авч шинжлэн, эрсдэлийн үнэлгээ хийхэд дүнг ашиглана.
Дөрөв. Эрсдэлийн үнэлгээний тайлан
4.1. Баг нь эрсдэлийн үнэлгээний тайланг удирдамжид заасан хугацаанд нэгтгэн гаргаж, багийн гишүүдээр гарын үсэг зуруулан баталгаажуулж, Үндэсний лавлагаа лабораторид хүлээлгэж өгнө.
4.2. Эрсдэлийн үнэлгээний тайлан нь судалгаа, шинжилгээний үр дүнгээр олж авсан нотолгоонд суурилсан, хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчин, эдийн засагт учирч болзошгүй эрсдэлийн нөлөөллийг тодорхойлон, эрсдэлийн түвшинг тогтоосон байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, арилгах талаар авах арга хэмжээг зөвлөмжид аль болох иж бүрэн тусгасан байна.
4.3. Тайлан дараах бүтэцтэй байна.Үүнд:
4.3.1. тайлангийн хураангуй;
4.3.2. нэр томьёо, товчилсон үгийн тайлбар;
4.3.3. урьдчилсан таамаглал болон түлхүүр асуулт; 4.3.4. үндсэн хэсэг:
-аюулын дүн шинжилгээ;
-нөлөөллийн үнэлгээ;
-эрсдэлийн үнэлгээ;
4.3.5. дүгнэлт;
4.3.6. эрсдэлийг арилгах, бууруулах зөвлөмж;
4.3.7. ном зүй;
4.3.8. хавсралт.
4.4. Үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирал нь удирдамж болон гэрээнд заасан шаардлагыг хангасан тохиолдолд эрсдэлийн тайланг хүлээн авч, мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар захирлын зөвлөлийн хуралд танилцуулна.
4.5. Үндэсний лавлагаа лаборатори нь эрсдэлийн үнэлгээний багийн тайланг ажлын 5 хоногийн дотор Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд хүргүүлнэ.
4.6. Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл нь эрсдэлийн үнэлгээний зөвлөмж, тайланг үндэслэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүссэн аюулыг арилгах, сөрөг үр дагаврыг бууруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаар холбогдох төрийн байгууллагад чиглэл өгнө.
Тав. Хариуцлага
5.1. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.