Засгийн газарт чиглэл өгөх тухай № 178
7.2. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.
7.3. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.
7.4. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй.
2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 178 хот
Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Нэг. Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хот, суурин газрын иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай.
1. Нийслэл Улаанбаатар хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг, хот, тосгон, аймаг, сумдын төвд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тэдгээрийг сэргээн засварлаж тохижуулахыг,
2. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад цэцэрлэгт хүрээлэн байгуулахтай холбогдуулан эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлтийг оруулахыг.
Хоёр. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах, мөн зарлигийн биелэлтийн талаар Монгол