“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журам батлах тухай № 171
хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 66 хот
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 11 дүгээр сарын 29- ний өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 171 хот
“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журам батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:
1. “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг хавсралтаар баталсугай.
2. Энэ журмын талаар олон нийтэд мэдээлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар /П.Цагаан/-т үүрэг болгосугай.
1 дүгээр зүйл. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмаар Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон болох “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах болон гардуулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
2 дугаар зүйл. “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх
2.1. Монгол Улсын Ерөнхийлөгч дор дурдсан болзол хангасан иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнана. Үүнд:
2.1.1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн;
2.1.2. Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 171 дүгээр зарлигийн хавсралт
2.2. Энэ журмын 2.1-т заасан шаардлага хангасан иргэнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар судалж Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгон танилцуулна.
3 дугаар зүйл. “Чингис хаан” одонгоор шагнах
3.1. Монгол Улсын Ерөнхийлөгч Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр зарлиг гарган Монгол Улсын иргэн, гадаадын иргэн /цаашид одон хүртэгч гэх/-ийг “Чингис хаан” одонгоор шагнана.
3.2. “Чингис хаан” одонгоор шагнагдах иргэнийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс 10 хоногийн өмнө олон нийтэд зарлана.
3.3. Гадаадын иргэн тухайн өдөр хүрэлцэн ирэх боломжгүй бол түүний хүрэлцэн ирсэн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд, эх орондоо хүлээн авах бол тухайн улсад айлчлах төр, засгийн удирдлага ёслол төгөлдөр гардуулна.
3.4. “Чингис хаан” одон, дагалдах батламж, урамшууллыг гардуулах ёслолын ажиллагаа /цаашид ёслолын ажиллагаа гэх/-г Ерөнхийлөгчийн Тамгын газар Төрийн ёслолын албатай хамтран Төрийн ёслол хүндэтгэлийн танхим /цаашид танхим гэх/-д зохион байгуулна.
4 дүгээр зүйл. Ёслолын ажиллагааны үндсэн зохион байгуулалт
4.1. Ёслолын ажиллагааг зохион байгуулах танхимыг уг ажиллагааг хүндэтгэлтэйгээр хөтлөн явуулах шаардлагын дагуу бэлтгэх бөгөөд энэ журмын хавсралтаар батлагдсан “Чингис хаан одонг гардуулах ажиллагааны тойм зураг”-т нийцсэн байна.
4.2. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг гэргий нарын хамт, төр, нийгмийн зүтгэлтнүүд болон Чингис хаан одонгоор шагнагдагсад, одон хүртэгчийн гэр бүл, иргэдийн төлөөллийг ёслолын ажиллагаанд урилгаар оролцуулна. Уригдсан зочид ёслолын ажиллагаа эхлэхээс 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
4.3. Одон хүртэгчийг Төрийн ордны чанх урд, Чингисийн талбайд Төрийн ёслолын албаны дарга угтан авч энэхүү журам болон холбогдох бусад шаардлагатай мэдээллийг танилцуулан Төрийн ордны тусгай хамгаалалтын 2 ажилтны хамт Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Төрийн ёслолын албаны дарга одон хүртэгчийн зүүн талд, тусгай хамгаалалтын ажилтан нь одон хүртэгч, Төрийн ёслолын албаны даргын баруун болон зүүн талд дагалдан явж танхимд хүргэнэ.
4.4. Одон хүртэгчийг танхимд орж ирэхэд уригдсан зочид алга ташин угтан авч баяр хүргэнэ.
4.5. Одон хүртэгч нь цагаан эсгий олбог бүхий тусгайлан зассан суудалд суусны дараа хөтлөгч уригдсан зочдыг танилцуулж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч танхимд морилон ирснийг сонордуулан Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүлнэ.
4.6. Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлэх бөгөөд хөтлөгч “Чингис хаан” одонгоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” одонг түүнийг дагалдах батламж, урамшууллын хамт гардуулна.
4.7. Одон хүртэгч нь Монголын нийт ард түмэнд хандан 5-10 минутын хугацаанд талархал, хүндэтгэлийн үг хэлнэ.
4.8. Монгол Улсын Ерөнхийлөгч одон хүртэгчид хүндэтгэлийн баглаа цэцэг барьснаар ёслолын ажиллагаа өндөрлөнө.
4.9. Хөтлөгч уригдсан зочдыг хүндэтгэлийн уулзалтын танхимд урина.
4.10. Хүндэтгэлийн уулзалтын дараа Төрийн ёслолын албаны дарга, тусгай хамгаалалтын 2 ажилтан нь Одон хүртэгчийг угтан авсан газартаа хүргэж үднэ.
4.11. Энэ журмын 4.4-т зааснаас 4.8-д заасан ёслолын ажиллагааг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизээр орон даяар шууд дамжуулна.
5 дугаар зүйл. Ёслолын ажиллагаанд хүүхэд-хөгжимчдийг оролцуулах
5.1. Ёслолын ажиллагааны үеэр утга агуулга төгөлдөр, үндэсний болон сонгодог хөгжмийн ая эгшиглүүлж болно.
5.2. Соёл, урлагийн сургуулиудын шалгарсан авъяаслаг хүүхдүүдийг оролцуулбал зохино.
5.3. Энэ журмын 5.2-т заасан шалгаруулалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар зохион байгуулна.
6 дугаар зүйл. Одон хүртэгчийг алдаршуулах
6.1. Одон хүртэгчийн хөрөг зургийг Ёслол хүндэтгэлийн баганат танхимд хүндэтгэлтэйгээр байршуулна.
6.2. Одон хүртэгчийн амьдрал, ажил үйлс болон Чингис хааны одон хүртэж буй ёслолын ажиллагааны торгон агшинг харуулсан 30-50 минутын хөрөг нэвтрүүлгийг бэлтгэж 3-аас доошгүй телевизээр 3-аас доошгүй удаа цацах, 1 хэвлэлийн нүүр хэмжээ бүхий сурвалжлага, эссе, өгүүллийг орон даяар тараагддаг 3-аас доошгүй өдөр тутмын хэвлэлд нийтлүүлэх зэргээр алдаршуулна.
6.3. Энэ журмын 5.4-т заасан хөрөг нэвтрүүлэг, сурвалжлага, эссе, өгүүллийн эх, үндсэн хувийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын архивт хадгална.
6.4. Одон хүртэгч, эсхүл түүний өв залгамжлагч нь хүсвэл Одон хүртэгчийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор уг одонг батламжийн хамт Үндэсний түүхийн төв Музейд хүндэтгэлтэйгээр байрлуулна.
7 дугаар зүйл. Одон хүртэгчид үзүүлэх урамшуулал
7.1. Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.