Хуулийн төсөл буцаах тухай № 56
2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 56 хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 10 дугаар сарын 10- ны өдөр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2013 оны 8 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 303 хот Жагсаалт батлах тухай
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт даалгасугай.
№ БТКУС-ийн код Тоног, төхөөрөмжийн нэр
1 8421.21.00 Бохир ус цэвэрлэх төхөөрөмж
2 8541.40.00 Эрчим хүчний хэмнэлттэй гэрлийн шил (light- emitting diode буюу LED-тай)
3 8539.39.00 Эрчим хүчний хэмнэлттэй гэрлийн шил (cold cathode fl uorescent буюу CCF-тай)
4 3917.39.00 Дуслын усалгааны гуурс, хоолой, шланг
5 7321.19.00 Гэрийн зуух (EN 13240 стандартын шаардлага хангасан)
6 8405.10.00 Автомашины түлш, утаа бууруулах устөрөгчийн генератор
7 8507.80.00 R-290 (Propane) бүхий хөргөлтийн тоног төхөөрөмж
8 8703.90.31 R-32 (Difl uoromethane) бүхий хөргөлтийн тоног төхөөрөмж
9 8703.90.32 R-152a (Difl uoroethane) бүхий хөргөлтийн тоног төхөөрөмж
10 8703.90.33 R-744 (Carbon dioxide) бүхий хөргөлтийн тоног төхөөрөмж
11 8405.10.00 Модны үртэс, зоргодос, целлюлозон ширхэглэлийг шахаж зоргодсон, эслэг хавтан хийх төхөөрөмж
Засгийн газрын 2013 оны 303 дугаар тогтоолын хавсралт
12 8703.90.70 Цэцэрлэгийн аж ахуй болон ойн аж ахуйн хөрс бэлтгэх, боловсруулах төхөөрөмж
13 2711.12.00 Цахилгаан хөдөлгүүр (3-10 кВт хүчин чадалтай)
14 2903.39.90 Цахилгаан хөдөлгүүр (85-180 кВт хүчин чадалтай)
Салхин цахилгаан үүсгүүрийн иж бүрдэл
15 6810.91.50 Салхин цахилгаан үүсгүүрийн төмөр-бетонон багана
16 7308.20.00 Салхин цахилгаан үүсгүүрийн ган цамхаг, түүнийг холбогч эд анги (фланц)
17 8412.80.10 Салхин турбин
18 8412.90.10 Салхин турбины эд анги (сэнс, далбаа)
19 8502.31.00 Салхин цахилгаан үүсгүүр
Нарны цахилгаан үүсгүүрийн иж бүрдэл
20 3920.10.00 Этилен-винил-ацетат хуудас (EVA- Ethylene vinyl acetate fi lm)
21 3920.99.00 Поливинилфторид хуудас (Tedlar- Polyvinyl fl uоride fi lm)
22 7003.12.00 Нарны зайн нүүрний шил
23 7410.11.00 Нарны элемент холбох зориулалттай, тугалган бүрээстэй зэс тууз
24 7610.90.00 Нарны зайн хөнгөн цагаан хүрээ
25 85.01 Нарны цахилгаан үүсгүүр
26 8504.40.00 Хүчдэл хувиргагч (инвертор)
27 85.37 Нарны цахилгаан үүсгүүрийн цэнэг зохицуулагч (контролер)
28 8541.40.00 Нарны элемент
Нарны коллектор, халаалтын иж бүрдэл
29 7411.10.00 Нарны коллекторын дулаан дамжуулах зэс хоолой
30 8307.90.00 Нарны коллекторуудын холболтын зориулалттай дулааны хоолой бүхий вакуум коллектор
31 8419.19.00 Нараар ус халаах зориулалттай дулааны хоолой бүхий вакуум коллектор, хавтгай коллектор
32 8481.40.00 Нарны коллектороор ус болон барилга халаах системийн даралт, температурын хамгаалалтын хавхлага
33 9032.81.00
Нарны коллектороор ус болон барилга халаах системийг дүүргэх, температур, даралт, шингэний зарцуулалтыг хэмжих, системийг хамгаалах хавхлага бүхий төхөөрөмж
34 9032.89.00
Нарны коллектороор ус болон барилга халаах системийн антифрийз, халуун усны температурыг хэмжих, нөөц эх үүсвэр залгах автомат төхөөрөмж