Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 42
(807)
— 1605 —

Хуулийн төсөл буцаах тухай № 55

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

376. Хуулийн төсөл буцаах тухай Дугаар 55 1605

377. Хуулийн төсөл буцаах тухай Дугаар 56 1606

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

378. Жагсаалт батлах тухай Дугаар 303 1606

379. Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох, хүчингүй болгох тухай Дугаар 310 1610

380. Журамд нэмэлт оруулах тухай Дугаар 311 1611

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 55 хот

Хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 10 дугаар сарын 10- ны өдөр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2013 · № 42 (807)1605-р хуудас