Хөтөлбөр батлах тухай № 295
2013 оны 8 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 295 хот Хөтөлбөр батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7.2, 30.1, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлан ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгасугай.
3. Хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, төсөл, тусламж, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай.
Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”- ын баримт бичигт: “Суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ. Боловсролын бүх шатны стандарт, сургалтын хөтөлбөрийг тухайн үеийн суралцагчийн хэрэгцээ, нийгмийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно” зэрэг зорилтууд дэвшүүлсэн.