Зарим шүүгч, Ерөнхий шүүгчдийг албан тушаалаас чөлөөлж, шүүхийн өөр албан тушаалд шилжүүлэн томилох тухай № 168
2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 168 хот
Зарим шүүгч, Ерөнхий шүүгчдийг албан тушаалаас чөлөөлж, шүүхийн өөр албан тушаалд шилжүүлэн томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг. Шүүхийн өөр албан тушаалд шилжүүлэн томилж байгаатай холбогдуулан Намсрайн Батзоригийг Орхон аймгийн шүүхийн шүүгчийн, Цогийн Очийг Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Очирбатын Чулуунцэцэгийг Архангай аймгийн шүүхийн шүүгчийн, Сономдовчингийн Энхтөрийг Өмнөговь аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Буурайн Баттөрийг Говь-Алтай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Банзрагчийн Дашдондовыг Увс аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Бямбаагийн Тунгалагсайханыг Баянхонгор аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Загдаагийн Болдбаатарыг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Батнасангийн Мөнхжаргалыг Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Оюунбатын Оюунгэрэлийг Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Баатарын Адъяасүрэнг Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
Хоёр. Намсрайн Батзориг, Цогийн Оч, Очирбатын Чулуунцэцэг, Сономдовчингийн Энхтөр нарыг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Буурайн Баттөрийг Орхон аймгийн шүүхийн шүүгчийн, Банзрагчийн Дашдондовыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Бямбаагийн Тунгалагсайханыг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Загдаагийн Болдбаатарыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн, Батнасангийн Мөнхжаргалыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, Оюунбатын Оюунгэрэл, Баатарын Адъяасүрэн нарыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.