Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(794)
— 1267 —

Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын “албадан хөдөлмөр хийлгэх” гэсний дараа “болон захиргааны журмаар баривчлах шийтгэл ногдуулсан” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Цагдаагийн байгууллагын тухай” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “цагдаагийн” гэснийг “шүүхийн шийдвэр гүйцэтгэх” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2013 · № 29 (794)1267-р хуудас