Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын “албадан хөдөлмөр хийлгэх” гэсний дараа “болон захиргааны журмаар баривчлах шийтгэл ногдуулсан” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Цагдаагийн байгууллагын тухай” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “цагдаагийн” гэснийг “шүүхийн шийдвэр гүйцэтгэх” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.