Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(722)
— 366 —

Журам батлах тухай № 345

1.3. Сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ нь тухайн улсын байцаагчийн сарын үндсэн цалингийн 30 хүртэл хувиас хэтрэхгүй байна.

1.4. Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох хөрөнгийн нийт хэмжээ нь татварын улсын байцаагчдын жилийн үндсэн цалингийн сангийн 25 хувиас хэтрэхгүй байна.

Хоёр. Үр дүнгийн шагнал олгох

2.1. Ажлын үр дүнгийн шагналыг олгохдоо татварын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийн биелэлтийг үндэслэнэ.

2.2. Татварын улсын байцаагчийн ажил, үүргийн биелэлтийг дүгнэх журмыг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батална.

2.3. Татварын улсын байцаагчийн үр дүнгийн шагналыг олгохдоо Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан журмыг үндэслэн дүгнэж, тухайн байгууллагын даргын шийдвэрээр сар бүр олгоно.

Гурав. Бусад зүйл

3.1. Сахилгын шийтгэл хүлээсэн татварын улсын байцаагчид сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа хүртэл ажлын үр дүнгийн шагнал олгохгүй.

2011 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 345 хот Журам батлах тухай

Гаалийн тухай хуулийн 280.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Гаалийн улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 5 (722)366-р хуудас