Журам батлах тухай № 344
2011 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 344 хот Журам батлах тухай
Татварын ерөнхий хуулийн 38.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. “Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Татварын улсын байцаагчид олгох ажлын үр дүнгийн шагналын хөрөнгийг Татварын ерөнхий газрын жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоолыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдсүгэй.
Засгийн газрын 2011 оны 344 дүгээр тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь татварын улсын байцаагчийн ажлыг дүгнэн, ажлын үр дүнгийн шагнал олгох харилцааг зохицуулахад оршино.
1.2. Татварын улсын байцаагчийн ажлын үр дүнг сар тутам дүгнэж, шагнал олгож болно.