Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(791)
— 1205 —

Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай № 135

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 135 хот Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шинээр баригдаж бүрэн ашиглалтад орсон, 80 м2-аас дээшгүй талбай бүхий орон сууц эсхүл ашиглагдаж байгаа хуучин орон сууц худалдан авах хүсэлт гаргасан, тухайн орон сууцны үнийн дүнгийн 10- 30 хувиас доошгүй урьдчилгаа төлбөр төлсөн иргэнийг жилийн 8 (±1) хувийн хүүтэй, 20 хүртэлх жилийн хугацаатай, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах журмыг Засгийн газраар батлуулж, арилжааны банкаар дамжуулан ипотекийн зээл иргэдэд олгох ажлыг зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.

2. Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих зорилгоор ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа орон сууцны барилгын судалгааг үндэслэн үе шаттайгаар санхүүжүүлэх ажлыг арилжааны банкаар дамжуулан зохион байгуулахыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.

3. Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг боловсруулан батлуулж, эхний ээлжинд 1300 айлын түрээсийн орон сууцыг 2013 онд барих ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

4. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.

Төрийн мэдээлэл · 2013 · № 26 (791)1205-р хуудас