Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай № 101
2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 101 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Отгоны Дамбийнямыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Адъяагийн Ганбаатарыг томилсугай.
2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 102 хот
Элчин сайдыг тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Мозамбик Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Одонжилийг томилсугай.