Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(791)
— 1200 —

Засгийн газарт чиглэл өгөх тухай № 92

29/“Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 30/“Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

31/бусад.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл 2013 оны намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй. 4.Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Байнгын хороод, Улсын Их Хурал дахь намын бүлэг болон Тамгын газар /Б.Болдбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2013 оны 06 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 92 хот

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан Монгол Улсын иргэний журамт үүрэг болох “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” заалтыг хэрэгжүүлж, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “иргэдэд эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх” үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай:

Төрийн мэдээлэл · 2013 · № 26 (791)1200-р хуудас