Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2013 оны 06 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан бараа, материалын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.
2013 оны 06 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /ОSB/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын жагсаалтыг Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.