Журам шинэчлэн батлах тухай № 105
2013 оны 3 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 105 хот
Журам шинэчлэн батлах тухай
Ойн тухай хуулийн 7.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Зургаа. Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч байгууллагад тавигдах шалгуур үзүүлэлт
6.1. Энэхүү журмын 2.4-т заасан байгууллага нь хариуцаж байгаа агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулсан байна.
6.2. Ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг аймаг, сумын Засаг даргатай хамтран дүгнэж, тайланг аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад жил бүр хүлээлгэн өгнө.
6.3. Зуучлагч байгууллагатай хийсэн ховор амьтан агнах, барих ажил үйлчилгээний гэрээний биелэлтийг хангана.
6.4. Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч байгууллага нь энэхүү журмын 4.6, 4.7-д заасан ховор амьтан агнах, барих гэрээний биелэлтийн тайланг аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад жил бүрийн 11 дүгээр сарын 15-наас өмнө хүргүүлнэ.
6.5. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасны дагуу тусгай зориулалтаар агнаж, барьсан ан амьтны төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулна. 6.6. Агнуурын бүс нутагт тусгай зөвшөөрлөөр агнаж, барьсан ан амьтны төлбөрийн 50-иас доошгүй хувийг зөвхөн тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулна.