Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 87
2013 оны 06 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр Дугаар 87 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ирланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Булгаагийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Ирланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг томилсугай.
2013 оны 3 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 93 хот
Журам батлах тухай
Амьтны тухай хуулийн 5.2.4, 7.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-ыг 1 дүгээр, “Ховор амьтныг агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 291 дүгээр
тогтоол, “Жагсаалт, журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн ““Ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох журам”-ыг 2 дугаар” гэснийг болон 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн болон агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулах, агнуур зохион байгуулалтыг гүйцэтгэх мэргэжлийн байгууллага (цаашид “мэргэжлийн байгууллага” гэх)-ын эрх, үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Аймгийн Засаг дарга, тухайн орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага нь нутаг дэвсгэртээ ерөнхий агнуур зохион байгуулалт, менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ.
1.3. Тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч иргэн, хуулийн этгээд нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр, сум дамжсан агнуурын бүс нутгийн агнуурын менежментийн төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ. Хоёр. Агнуур зохион байгуулалтын төрөл
2.1. Агнуур зохион байгуулалтыг дараахь төрөлд ангилна:
2.1.1. ерөнхий агнуур зохион байгуулалт;
2.1.2. нарийвчилсан агнуур зохион байгуулалт.
2.2. Ерөнхий агнуур зохион байгуулалтыг аймгийн нутаг дэвсгэрт хийж, ан амьтны тархац нутаг, нөөц, агнуурын амьтны нас, хүйсний бүтэц, нөхөн үржлийн чадавхийг судалсны үндсэн дээр агнуурын бүс нутгийн хилийн зааг, хэмжээг тогтоож, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулна.
2.3. Нарийвчилсан агнуур зохион байгуулалтыг иргэн, нөхөрлөл, хуулийн этгээдийн хариуцан хамгаалж байгаа агнуурын бүс нутагт хийж, ашиглаж болох агнуурын амьтны зүйл, агнуурын нөөцийг тогтоож, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулна.
Гурав. Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын үүрэг, хийж гүйцэтгэх ажлын дараалал
3.1. Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллага нь дараахь үүрэг хүлээнэ:
3.1.1. агнуурын бүс нутгийн хэмжээ, хил хязгаарыг аймаг, сумын хэмжээнд тогтоох санал, үндэслэл боловсруулах;
3.1.2. агнуур зохион байгуулалтын ажил гүйцэтгэхэд шаардагдах мэдээ, баримтыг холбогдох мэдээллийн сангаас зохих журмын дагуу авч ашиглах;
3.1.3. өөрийн гүйцэтгэсэн агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, ан амьтны тархац, нэмэлт судалгааны дүнг гаргах;
3.1.4. батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, технологийн горим, техникийн шаардлага зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргэх;
3.1.5. агнуур зохион байгуулалтын ажилд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хангамж, ажлын чанарыг сайжруулах арга хэмжээ авах;
3.1.6. агнуурын нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хориглох саналыг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргэх.
3.2. Агнуур зохион байгуулалтын ажлыг дараахь үе шаттайгаар явуулна:
3.2.1. бэлтгэл ажил;
3.2.2. хээрийн хайгуул судалгаа;
3.2.3. хээрийн хайгуул судалгааны үр дүнг боловсруулах;
3.2.4. агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төслийг хүлээлгэн өгөх.
3.3. Бэлтгэл ажлын хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:
3.3.1. агнуур зохион байгуулалт хийх газрын төлөв байдал, эзэмшил, ашиглалттай холбоотой мэдээлэл цуглуулах, өмнөх агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, зураглалтай танилцах, агнуур зохион байгуулалтын ажилд шаардагдах техник хэрэгслийг бэлтгэж шаардлагатай тэмдэглэгээ (гол, нуур, зам, агнуурын бүс нутгийн хил, өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн байршил, малын төрөл, тоо, эрүүл мэнд, өвчний байдал, геологийн хайгуулын болон ашиглалтын талбай, агнуурын санд нөлөөлж болох бусад хүчин зүйлсийн байршил г.м)-г газрын зурагт оруулах;
3.3.2. агнуур зохион байгуулалтын ажилд судалгааны нэгдсэн арга зүй хэрэглэх;
3.3.3. агнуур зохион байгуулалт хийлгүүлэх тухай захиалагчийн шийдвэрийн дагуу хэрэгжүүлэх ажлын хуваарь, хугацааг нарийвчлан гаргах;
3.3.4. ерөнхий агнуур зохион байгуулалтын ажилд 1:200.000-гаас 1:500.000 масштабтай байр зүйн зураг, нарийвчилсан агнуур зохион байгуулалтын ажилд 1:200.000 масштабтай байр зүйн зураг, 1:60.000-гаас багагүй нарийвчлалтай сансрын зураг ашиглах;
3.3.5. ерөнхий агнуур зохион байгуулалтын ажил хийх тохиолдолд тухайн зүйл амьтны тархац нутгийн 30-аас доошгүй хувьд, нарийвчилсан агнуур зохион байгуулалтын ажил хийх тохиолдолд 80-аас доошгүй хувьд нь сорилын талбайг сонгож авах;
3.3.6. агнуур зохион байгуулалт хийлгүүлэх захиалагчтай гэрээ байгуулах.
3.4. Хээрийн хайгуул судалгаа хийх ажлын хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:
3.4.1. хээрийн хайгуул судалгааны үед мөрдөх заавар, аргачлал, маягт, бусад баримт бичгийг бүрдүүлэх;
3.4.2. агнуурын бүс нутаг дахь ан амьтны зүйлийн бүрдэл, агнуурын үндсэн зүйлийн биологийн болон агнуурын нөөц, нөхөн үржлийн чадавхи, нас, хүйсний бүтэц, байршил, тархац нутаг, ашиглах тоо хэмжээг тогтоох;
3.4.3. ан амьтны агнуурын нөөцийг тогтооход тохиромжтой хугацаа сонгох;
3.4.4. агнуурын бүс нутгийн үнэлгээ хийхэд бэлчээр, идэш тэжээлийн нөөц, ургамал, нэгж талбай дахь ургамлын масс, идэш тэжээлийн өрсөлдөгч, дайсагнагч зүйлүүдийн элбэгшлийн байдлыг үнэлэх;
3.4.5. агнуурын бүс нутагт байрлах уурхай, дэд бүтэц, айл өрх, мал зэрэг агнуурын амьтны санд нөлөөлж байгаа хүчин зүйлийн нөлөөллийн цар хүрээ, нөлөөллийн хүчийг тодорхойлох мэдээллийг цуглуулах;
3.4.6. орон нутгийн мэргэжилтэн, байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч болон иргэдээс ан амьтны байршил, нөөцөд нөлөөлөх хүчин зүйл, шилжилт хөдөлгөөн, ашиглалтын талаар мэдээ авах;
3.4.7. хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаархи хууль тогтоомжийг чанд мөрдөх.
3.5. Хээрийн хайгуул судалгааны үр дүнг боловсруулах ажлын хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:
3.5.1. хээрийн хайгуул судалгааны явцад цуглуулсан мэдээ, мэдээллийг боловсруулан нэгтгэх. Ийнхүү нэгтгэхдээ дараахь аргачлалыг ашиглана:
1) агнуурын амьтны тархац нутгийн талбайг тогтоохдоо газар зүйн мэдээллийн программ хангамж, тэдгээрийн холбогдох өргөтгөлүүдийг ашиглах;
2) агнуурын хөхтөн амьтны эзэмшил нутгийг тогтоохдоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн арга зүй, тооцооны программыг уламжлалт аргатай зөв хослуулан үндэсний
хэмжээнд нутагшуулах, хэрэглэх (агнуурын хөхтөн амьтны эзэмшил нутаг гэдэг нь тархац нутгийнхаа хүрээнд харьцангуй тогтвортой байршдаг газар нутгийг ойлгоно);
3) агнуурын амьтны биологийн нөөц болон агнуурын бүс нутгийг үнэлэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаас гадна эрдэм шинжилгээний байгууллагаар батлагдсан бусад арга зүйг ашиглах;
4) боловсруулалтад тусгай программ ашиглаж байгаа бол статистик тооцооны болон газар зүйн мэдээллийн программ хангамжтай харилцан зохицсон, мэдээг чөлөөтэй хөрвүүлэх боломжтой байх зарчим баримтлах;
5) амьтны зүйлүүдийн нас, хүйсийг тодорхойлохдоо өнгө зүс, биеийн болон эврийн хэлбэр зэрэг шинжүүдийг ашиглах.
3.5.2. агнуур зохион байгуулалтын эхлэл, төгсгөлийн хэлэлцүүлгийг оролцогч талуудыг хамруулан зохион байгуулж дараахь асуудлыг хэлэлцэнэ:
1) агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхтэй холбоотой арга хэмжээний төлөвлөгөө болон хэрэгжүүлэх арга хэлбэр, агнуурын амьтны тархацын болон нягтшилын зураг, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төсөл;
2) агнуур зохион байгуулалттай холбоотой захиалагч, мэргэжлийн байгууллага болон бусад байгууллага, иргэдийн санал, хүсэлтийг хэлэлцэн тэмдэглэл хөтлөх.
3.6. Агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төслийг захиалагчдад хүлээлгэн өгөх ажлын хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:
3.6.1. ерөнхий агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төслийг аймгийн Засаг даргад хүлээлгэн өгөх;
3.6.2. агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төслийг захиалагч аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад хүлээлгэн өгөх.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага (цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх) нь халдварт өвчний голомтыг тогтоох зорилгоор ховор амьтныг агнах, барих зөвшөөрлийг эрдэм шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн албан бичгээр, бусад тохиолдолд тусгай зөвшөөрлийн маягтаар олгоно.
1.3. Тусгай зөвшөөрлийн маягт, спорт агнуур болон олзворын агнуурын чиглэлээр амьтан агнах, барих гэрээний үлгэрчилсэн загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Хоёр. Энэхүү журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсанаар ойлгоно
2.1. “Эрдэм, шинжилгээ” гэдэгт амьтны биеийн бүтцийг судлах, эд, эрхтэнд нь гэмтэл учруулалгүйгээр судалгааны багаж, тэмдэг зүүх, хэмжилт хийх, эд эрхтэнээс сорьц авахыг;
2.2. “Соёл, урлагийн зориулалт” гэдэгт үндэстэн, ястны уламжлалт зан үйл, музейн үзмэр, урлагийн бүтээл, амьтны хүрээлэн, соёлын үзвэрт ашиглахыг;
2.3. “Эмчилгээний зориулалт” гэдэгт эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн дагуу эмийн үйлдвэрлэл, эмчилгээний зорилгоор гаршуулан үржүүлэх замаар ашиглахыг;
Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
2.4. “Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч” гэж тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр сумын Засаг дарга, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай Амьтны тухай хуулийн 22.5-д зааснаар эхний ээлжинд нэг жилийн хугацаатайгаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг;
2.5. “Зуучлагч байгууллага” гэдэгт спорт агнуур болон олзворын чиглэлийн агнуурыг анчдад зуучлах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээдийг.
Гурав. Судалгаа шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар агнах, барих тусгай зөвшөөрөл олгох
3.1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан ан амьтны чиглэлийн мэргэжлийн байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллага нь ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар агнах, барих хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллагад бичгээр гаргана.
3.2. Ховор амьтныг судалгаа шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар агнах, барих хүсэлтэд амьтны зүйлийн нэр, тоо толгой, үндэслэл, агнах болон барих арга зүй, хугацаа, аймаг, сум, агнуурын бүс нутгийн нэрийг тодорхой заана.
3.3. Улсын тусгай хамгаалалттай газарт ховор амьтан барих тохиолдолд энэхүү журмын 3.2-т зааснаас гадна тухайн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан гэрээг хавсаргана.
3.4. Төрийн захиргааны төв байгууллага нь зөвшөөрлийг олгохдоо холбогдох төрийн болон судалгаа, шинжилгээ, эрүүл мэнд, мал эмнэлэг, мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлт гаргуулж болно.
Дөрөв. Спорт агнуур болон олзворын чиглэлээр ан амьтан агнах тусгай зөвшөөрөл олгох
4.1. Тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч иргэн, хуулийн этгээд нь дараа онд тусгай зөвшөөрлөөр агнах амьтны тоо хэмжээний саналыг батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэн жил бүрийн 8 дугаар сарын 1-нээс өмнө аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.
4.2. Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага нь энэхүү журмын 4.1-д заасан хүсэлт, аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэн дараа онд тусгай зөвшөөрлөөр агнах амьтны тоо хэмжээний саналыг аймгийн хэмжээнд нэгтгэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор хүргүүлнэ.
4.3. Төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай гэж үзвэл ан амьтны тоо толгойн хяналтын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагчийн хөрөнгөөр хийлгэж болно.
4.4. Төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагын санал, аймгийн болон агнуурын бүс нутгийн батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөө, энэхүү журмын 4.3-т заасан үнэлгээний дүгнэлтийг харгалзаж дараа онд тусгай зориулалтаар спорт болон олзворын чиглэлээр агнах, барих амьтны тоо хэмжээний саналыг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлнэ.
4.5. Тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг Засгийн газар баталснаас хойш ажлын 14 хоногт багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараа онд тусгай зөвшөөрлөөр агнах, барих амьтны тоо толгойг агнуурын бүс нутгаар хуваарилан батална.
4.6. Энэхүү журмын 2.4-т заасан байгууллага нь сумын Засаг дарга, зуучлагч байгууллагатай гурвалсан гэрээ байгуулж, заасан хуваарийн дагуу ан амьтан агнах ажлыг зохион байгуулна.
4.7. Тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч байгууллага нь гадаадын анчдад зуучлах үүргийг өөрөө хариуцан гүйцэтгэж байгаа тохиолдолд зөвхөн сумын Засаг даргатай гэрээ байгуулж болно.
4.8. Тухайн агнуурын бүс нутаг нь орон нутгийн тусгай хамгаалалттай газарт бүртгэгдсэн тохиолдолд энэхүү журмын 4.6, 4.7-д заасан гэрээг аймгийн Засаг даргаар батлуулна.
4.9. Төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудлыг хариуцсан нэгж энэхүү журмын 4.6, 4.7-д заасан гэрээний эх хувь, агнуулах ангийн төлбөр, хураамжийг төлсөн санхүүгийн баримтыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгоно.
Тав. Спорт агнуур болон олзворын чиглэлээр ан амьтан барих тусгай зөвшөөрөл олгох
5.1. Амьтны тухай хуулийн 22.3-т заасны дагуу сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн нутаг дэвсгэртээ нарийвчилсан агнуур зохион байгуулалтад үндэслэн спорт агнуурын зорилгоор загас, олзворын чиглэлээр ховор шувуу барих газрыг тогтооно. Загасчлах газар нь агнуурын ховор загасны амьдрах орчинтой давхардах эсэхийг шийдвэрт тодорхой тусгана.
5.2. Агнуурын ховор загасны амьдрах орчинд зөвхөн Амьтны тухай хуулийн 21.1.6-д заасан аргаар загасчилна.
5.3. Төрийн захиргааны төв байгууллага агнуурын ховор загас, шувуу барих тусгай зөвшөөрлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга, зуучлагч байгууллагатай хийсэн гэрээ, барих ангийн төлбөр, хураамжийг төлсөн баримтыг үндэслэн олгоно.
5.4. Агнуурын ховор загас барих нэг удаагийн тусгай зөвшөөрлийн хугацаа 14 хоног хүртэл байна. Агнуурын ховор загас барих тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүн/хоногоор тооцно.