Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(788)
— 1002 —

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай № 40

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2013 оны 06 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ троллейбус, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан, 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ автобусыг импортоор оруулахад нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 40 хот

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 5 дугаар бүлэгт “05... Бусад газар заагдаагүй, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн 5” гэсний дараа дор дурдсан агуулгатай 05.11 гэсэн зүйл нэмсүгэй:

Төрийн мэдээлэл · 2013 · № 23 (788)1002-р хуудас