Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(787)
— 993 —

Худалдан авах ажиллагааны хүний нөөцийг 2013-2016 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай № 89

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 89 хот

Худалдан авах ажиллагааны хүний нөөцийг 2013-2016 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүний нөөцийг 2013-2016 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
САНГИЙН САЙД Ч.УЛААН

Засгийн газрын 2013 оны 89 дүгээр тогтоолын хавсралт

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙГ 2013-2016 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Засгийн газрын худалдан авах ажиллагаанд оролцогч талууд, худалдан авах ажиллагааны чиглэлээр ажиллах боловсон

Төрийн мэдээлэл · 2013 · № 22 (787)993-р хуудас