Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(787)
— 975 —

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

7

Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 2,299.5 2,809.8 3,246.3

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 11.1 11.0 10.4

8

Улсын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ 8,314.0 10,198.9 11,930.4

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 40.0 39.9 38.3

9

Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/

277.7 298.8 318.8

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 1.3 1.2 1.0

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:

1/5 дугаар зүйлийн 5.4.33 дахь заалт:

“5.4.33.Монгол судлалыг дэмжих сан.”

2/6 дугаар зүйлийн 6.4.19 дэх заалт:

“6.4.19.Монгол судлалыг дэмжих сан.”

3/215 дугаар зүйл:

“215 дугаар зүйл.Монгол судлалыг дэмжих сан

215.1.Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

215.1.1.тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого; 215.1.2.дотоод, гадаадын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөр, төслийн хөрөнгө.

215.2.Төсвийн өрөнхийлөн захирагч монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардлыг харгалзан монгол судлалыг дэмжих санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.

215 .3.Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

215 .3.1.монголын түүх, хэл, соёл, зан заншил, уламжлалт мэдлэг ухааныг судлах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

215 .3.2.монгол судлалын номын сан, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, баяжуулах;

215 .3.3.гадаад дахь монгол судлалын төвийг хөгжүүлэх, сэргээх, шинээр байгуулахад дэмжлэг үзүүлж, үе шаттайгаар санхүүжүүлэх;

215 .3.4.монгол судлаачдыг бэлтгэх, давтан сургах зорилгоор тэтгэлэг олгох;

Төрийн мэдээлэл · 2013 · № 22 (787)975–976-р хуудас