Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай № 37
207. Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Дугаар 37 969
208. Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай Дугаар 78 969
209. Журам батлах тухай Дугаар 54 970
2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 37 хот
Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Цэдэвдамбын Оюунгэрэлийг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Дашзэвэгийн Зоригтыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр баталсугай.
2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 78 хот
Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай
Дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх