Зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай № 65
2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 64 хот
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргыг томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар томилсугай.
2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 65 хот
Зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон тул Дамдинсүрэнгийн Дамдин-Одын Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэгийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тус тус түдгэлзүүлсүгэй.