Хуулийн төсөл буцаах тухай № 33
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр Дугаар 33 хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа, Ц.Даваасүрэн, Б.Болор, Г.Уянга нарын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 63 хот
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Дамдинсүрэнгийн Дамдин-Од, Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг, Нанзаддоржийн Лүндэндорж нарыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр тус тус томилсугай.