Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 18
(783)
— 836 —

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл

зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүү, Алмаликийн Тлейхан нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ИЛТГЭЛ
ТАНИЛЦУУЛГА

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь удаагийн илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн барьж байна.

Энэ удаагийн илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, Комиссын шаардлага, зөвлөмжийн дагуу байгууллагуудаас ирүүлсэн арга хэмжээний тайлан, иргэний нийгмийн болон бусад байгууллагуудын хийсэн судалгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэгдсэн мэдээлэл болон Засгийн газрын байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэдээс Комисст хандан гаргасан гомдлыг үндэслэн боловсруулав.

Илтгэлд хүний эрхийн дараах асуудлыг тусгав.

1. Уул уурхайн салбар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа боловч хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр байгаль орчин доройтож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдах, эрүүл мэндээ хамгаалуулах, газар эзэмших, өмчлөх, аж ахуй эрхлэх болон соёлын эрх ноцтой зөрчигдөх боллоо. Иймээс уул уурхайн үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн нөлөөлж байгааг тусгайлан авч үзлээ.

Төрийн мэдээлэл · 2013 · № 18 (783)836-р хуудас